Өвөрхангай аймагт өөрийн үерхдэг 17 настай эмэгтэйг буудаж хөнөөгөөд, дараагаар өөрийгөө буудсан байж болзошгүй ноцтой хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, өнгөрөгч 10 дугаар сарын 27-нд 17 настай О нь Өвөрхангай аймагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон бөгөөд тухайн үед найз залуутайгаа цуг явсан нь хяналтын камерт бичигдсэн байжээ. Охиныг алга болсон өдрөөс эхлэн эрэн хайх ажлыг зохион байгуулсан байна. Өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр тус аймгийн төв болох Арвайхээр сумаас холгүй хээрээс 17 настай охины цогцос олджээ. Талийгаачийг дотуур байрнаас нь мотоциклтой авч явсан гэх түүний найз залуу мөн амиа алдсан байдалтай олдсон аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, 23 настай Б гэгч, өөрийн үерхдэг гэх 17 настай О-г толгойн тус газарт буудаж хохироогоод дараа нь өөрийгөө буудаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …