Өчигдөр 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт автомашин жолооч 44 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөж, биед нь гэмтэл учруулжээ.
Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16% байсан гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат мэдээлэв.
Осол гаргасан жолооч хэлэхдээ "Би уг нь Хоёрдугаар төв эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан юм. Би машиндаа жоохон уучихсан юм. Энүүхэн уулзвар гарчихъя гэж бодсон маань буруу боллоо" хэмээн ярив.
Одоогоор тус хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Мөн энэ сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Приус маркийн автомашины жолооч нь жолоо барьж байх үедээ зорчигчдын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас гурван хүний амь насыг хохироосон зам тээврийн осол бүртгэгджээ.
Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, учирч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …