Улс төрийн албанд шинэчлэл хийж, улс төрчдөд тавих шалгуур, хариуцлагыг бий болгож, Монгол төрийн босгыг өндөрсгөх үүднээс Л.Мөнхбаатар нарийн нэр бүхий гишүүд санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжиж цааш нь хэлэлцүүлэхээр боллоо.
Сүүлийн 30 жилийн хугацаанд улс төрийн албан хаагчид болох Засгийн газрын гишүүд, дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бүх шатны Засаг дарга, орлогч дарга нарт хуулиараа тавигдах ямар ч шаардлага, шалгуургүй, хариуцлага тооцох эрх зүйн орчингүй явж ирсэн билээ. Гэтэл төрийн захиргааны албан тушаалд мэргэжлийн, ажилласан жилийн, боловсролын зэргийн, ур чадварын гээд хамаагүй өндөр шаардлагууд тавигддаг.
Төрийн албанд дадлага туршлагатай, мэдлэгтэй, ур чадвартай, ёс зүйтэй хүмүүс шатлан дэвших зарчмаар томилогддог байх ёстой. Энэ хүрээнд уг хуулийн төсөлд улс төрийн албан хаагчдад нийтлэг болон тусгай шаардлага тавигдаж байгаа юм.
Тусгай шаардлагын хувьд Засгийн газрын гишүүд, дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга нарт дараах шаардлага тавигдана. Үүнд:
Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн байх,
Тухайн салбарт 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх,
Төрийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх,
Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан байх зэрэг шаардлага хангасан хүнийг томилдог байхаар тусгаж байгаа юм.
Түүнчлэн, Улс төрийн намууд дээрх шалгуур, шаардлагыг хангасан хүмүүсийг нэр дэвшүүлдэг байхаар үүрэг хүлээнэ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …