Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт шинэ сургууль баригдаж, ашиглалтад орлоо.
9-р хороо нь сургуульгүй цөөн хороодын нэг. Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд зарим сургуулиудад 3-р ээлж болон хичээллэж байсан бол 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль үүдээ нээснээр хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй орчин нөхцөлд сурч хүмүүжих, багш бүхэн ая тухтай сайхан танхимд ажиллах таатай нөхцөл бүрдэж байна.
Тус сургуулийн нээлтэд БГД-ийн ИТХ-ын дарга, 9-р хорооноос сонгогдсон төлөөлөгч Б.Сэмжидмаа, Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатар, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатарын бие төлөөлөгч нар оролцлоо. Энэ үеэр ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Юуны түрүүнд энэ сайхан билэгт өдөр БГД-ийн 9-р хороонд хүүхэд багачуудын сурч, хөгжих боломж бололцоо өргөжин тэлж шинэ сургууль үүдээ нээж буйд туйлын их баяртай байна.
640 хүүхдийн суудалтай, орчин үеийн интерьер дизайнтай энэхүү 146-р сургуулийг барьж байгуулах ажлыг 2018 онд эхэлж, түүнээс хойш газар чөлөөлөлтөөс авахуулаад улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь тусгуулах дулаан, сангийн асуудлыг шийдвэрлэх зэрэг бүхий л үйл явцад төрийн түшээ хүний хувьд, туршлагатай бизнесмений хувьд, эцэг хүний хувьд ч чин сэтгэлээсээ анхаарал хандуулж ирсэн нэгэн хүнд онцгойлон талархал илэрхийлэхийг хүсч байна. Энэ хүн бол УИХ-ын эрхэм гишүүн ЭЗБХ-ны дарга Жамбалын Ганбаатар гишүүн. Ийнхүү онцгойлохын учир нь 9-р хороо маань улсын сургуульгүй цөөн хороодын нэг байлаа. Тойргоос сонгогдсон гишүүн барилга байгууламж бүтээх 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, газар чөлөөлөлтийн асуудлыг хувийн хөрөнгөөрөө шийдэж ойролцоох сургуулиудад 3-р ээлж болон хичээллэж байсан энэ хорооны 600 гаруй сурагчийг шинэ сургуультай болгохын төлөө чинь сэтгэлээсээ зорьж зүтгэж ажилласан. Хойшид ч тус сургуулийн боловсон хүчин, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг бүрэн шийдвэрлэхийн төлөө үргэлжүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлснийг уламжлахад таатай байна. Номын цагаан буян ашид ивээх болтугай. Та бүхнийхээ сурах, сургах их үйлсэд амжилт хүсье!” хэмээн хэллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …