Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрдэнэт, Дархан, Өмнөговьд сургалт, судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож, МУИС, ШУТИС, ХААИС-иудыг байгуулах шийдвэр гаргасан.
Их дээд сургуулиудыг хөдөө барьж байгуулахаас гадна багш нарын асуудал маш чухал. Учир нь хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин олддоггүй. Цалин урамшуулал нь ЕБС-д ажиллаж байгаа багш ажилчиддаас муу тул орон нутгийг зорьдоггүй. Тиймээс хөдөө орон нутагт ажиллах багш нарт Улаанбаатарт ажиллаж буй багш нартай ижилхэн цалин, мөн хөдөө орон нутгийн нэмэгдэл, түүнчлэн ипотекийн зээлд хамруулах, тодорхой хэмжээний бизнес эрхлэх боломжийг багцаар нь хангахаар болж байна” гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …