Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Их дээд сургуулиудыг нэгтгэж байгаа нь зөвхөн түгжрэлийг бууруулах асуудал биш. Орон нутгийн хөгжлийн асуудал. Хөдөө орон нутагт байгаа боловсон хүчнийг чадавхжуулах, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах цогц асуудал байгаа юм.
Энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэх тогтоол гарч байна. Өнөөдөр Монгол Улсад 88 орчим их сургууль байна. Үүнд 150 мянга орчим оюутан суралцаж байгаагийн 143 мянга нь Улаанбаатар хотод суралцаж байна. Дөнгөж 7 мянга буюу нийт 5 хувь нь хөдөө орон нутгийн 8 сургуульд суралцаж байна. Энэ бол сэтгэл өвтгөм тоон мэдээлэл.
Гэхдээ бид нийслэлд их дээд сургуульд сурч байгаа оюутнуудыг буруутгаж болохгүй. Тиймээс цаашид хот, хөдөөгийн сургуулийн ялгаа гаргахгүй байх ёстой. Ер нь цаашдаа их дээд сургуулийн чанар чансааг төгссөн оюутнуудын хэдэн хувь нь шууд ажлын байртай болсон бэ гэх үзүүлэлтээр хэмжинэ. Тиймээс Эрдэнэт, Дархан, Өмнөговьд сургалт, судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож, МУИС, ШУТИС, ХААИС-иудыг байгуулах шийдвэр гаргасан” гэлээ.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …