Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, ЖДҮДМСТөв хамтран бизнес эрхлэгчдээ дэмжих олон ажил хийж байгаа билээ. Үүний нэг жишээ нь БЭСТ хөтөлбөр, Инвескор ББСБ-аас хамтран зохион байгуулсан жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой сарын 0.4 хувийн зээлийн хөтөлбөрийн танилцуулга уулзалтад дүүргийн зорилтод бүлгийн бизнес эрхлэгчдийг хамруулсан юм.
Ингэснээр зорилтот бүлгийн бизнес эрхлэгчид жилийн 4.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 30 сая төгрөг хүртэлх зээлийг авах боломжтой бөгөөд зорилтот бүлэгт дараах бичил болон жижиг бизнес эрхлэгчид хамрагдана.
Үүнд:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес,
Өрх толгойлсон эцэг, эхийн бизнес,
Эмэгтэй бизнес эрхлэгчийн бизнес зэрэг багтах юм.
Тус зээлийн хөтөлбөрийг “Инвескор ББСБ”” ХК, “Риотинто Монгол” ХХК-иуд хамтран зорилтод бүлгийн бичил болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд дүүргийн ЖДҮДМСТ-д хандан зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …