Гэрлийн шон мөргөсөн зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болжээ.
Тодруулбал, өчигдөр 11:16 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын дэргэд зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан гэсэн дуудлага Онцгой байдлын газар иржээ.
Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход Портер загварын ачааны автомашин гэрлийн шон мөргөж, жолооч 33 настай, эрэгтэй О-г Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ.
Харин бүхээгт хавчуулагдсан байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат иргэн, 33 настай эрэгтэйг гаргасан боловч ГССҮТ-д хүргэх замд нас барж, цогцсыг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …