Хүүхэд хамгааллын “ШИЙДЭЛ” үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран өнгөрсөн 6 дугаар сард зохион байгуулсан билээ. Тус хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулж хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шат дараатай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар байгаа юм. Тэгвэл энэ удаад Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, “Дэлхий зөн” ОУБ, “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” ИНБ-уудыг чадавхжуулах төсөл, төслийн үр шим хүртэгч агуулгын баг болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ, ГБХЗХГазар хамтран “Цар тахлын үеийн хүүхэд хамгаалал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явууллаа. Хэлэлцүүл хүүхэд хамгааллын тогтолцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний эрхэд суурилсан хохирогчдод ээлтэй үйлчилгээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, дуу хоолойгоо нэгтгэх зорилгын хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …