Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээг 24-р хорооны Баруун салаа Бумбатын булгийн орчимд зохион байгуулж байна.
Мод тарих үндэсний хөдөлгөөн дүүргийн хэмжээнд өнөөдрөөс аравдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд санхүүгийн 60 байгууллага 5000 ширхэг мод тарих юм. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаа болон мод тарих ажлыг байгууллагуудын дунд цагийн хуваарийн дагуу зохион байгууллаа.
Өдрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Үндэсний аудитын газрын дарга Ц.Ганболд нар оролцов.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ирээдүйн дөрвөн жилийн хугацаанд ногоон хөгжлийг дэмжиж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн мод тарих арга хэмжээнд идэвхтэй оролцож буй нийт байгууллагууддаа талархал илэрхийлье. Мөн та бүхний суулгасан модыг цаашид арчлан ургуулж, ногоон орчин бүрдүүлэхэд дүүргийн зүгээс онцгой анхаарах талаар хэллээ.
Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Үндэсний аудитын газар, харьяа байгууллагууд, Монгол Улсын хөгжлийн банк, Технологийн төв УҮГ болон Төрийн банкны хамт олон тус, тус 80 буюу нийт 510 ширхэг Буйлс, Гүйлс, Хайлаас, Улиас, Агч зэрэг хэд, хэдэн төрлийн мод тарилаа.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …