Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв нь 1927 онд үүсгэн байгуулагдсан 40 эмч, ажилтан ажиллаж, жилд давхардсан тоогоор 13,137 хүнд үзлэг оношлогоо хийж, 343 хүн хэвтэн эмчлүүлдэг ачаалал ихтэй, анхан шатны эмнэлгүүдийн нэг юм.
Одоогийн ашиглаж байгаа байр нь 2012 онд ашиглалтад орсон 2 давхар 19 өрөөтэй байр бөгөөд өрөө тасалгааны хүртээмж муу, хуучин, эмнэлгийн шаардлага хангахгүй байрыг ашиглаж байна.
Иймд Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг улсын төсвийн 882 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барихаар боллоо.
Энэхүү өргөтгөлийн барилга баригдсанаар эмч, ажилчид ая тухтай орчинд ажиллах, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд маань орчин үеийн стандартад нийцсэн орчин, нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
Цэцэрлэг суманд өнгөрсөн хугацаанд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ямаатын заставын байр, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Холбооны байр, 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шилэн кабель, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зуун мод багийн Их амны даваанд Үүрэн холбооны дахин дамжуулах станц, түргэн тусламжийн авто машин 2 ширхэг, багийн эмчийн 7 мотоцикл зэрэг хөрөнгө оруулалт хийгдээд байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …