“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудынхаа хүүхдийн гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцах төлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үйлдвэрийн газрын захиргаа, ҮЭ-ийн холбоо хооронд байгуулсан Хамтын гэрээний энэхүү заалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар Нийгмийн харилцааны хэлтсийн мэргэжилтэн Л.Ундраагаас тодрууллаа.
-Уурхайчдын хүүхдүүдэд сургалтын төлбөрийн дэмжлэг хэзээнээс үзүүлж эхэлсэн бэ?
-Эрдэнэт үйлдвэрийн захиргаа болон ҮЭ-ийн байгууллага хооронд байгуулсан Хамтын гэрээний 8.1 дэх заалтын дагуу ажилтнууд болон ахмад настан, үйлдвэрлэлийн осол, хурц хорлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн нэг хүүхдийн их, дээд сургуульд суралцах төлбөрт 2-р курсээс эхлэн бакалаврын зэрэг эзэмших хүртэл үйлдвэрийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ дэмжлэгийг 2014 онооос Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх журмаар зохицуулж олгодог байсан. Харин Нийгмийн харилцааны хэлтэс шинээр байгуулагдаж, дэмжлэгийн асуудлыг хариуцдаг болсноор 2020 оны 7-р сарын сарын 17-ны өдрийн А/341 тоот тушаалаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийт ажилтнууддаа олгодог тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийн журмуудыг багцлах нь зүйтэй, гэж шийдвэрлэсэн учраас Багц журмыг боловсруулсан. Энд ажиллагсдын хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх нь 4-р функт болж орсон.
-Гадаад, дотоодын их, дээд сургуулийн төлбөр харилцан адилгүй. Тэгэхээр санхүүгийн дэмжлэгийн хэмжээнд ялгаа бий юу?
-Ялгаатай. Дотоодын их, дээд сургуульд суралцдаг бол жилд 500 мянган төгрөг, гадаадын их, дээд сургуульд суралцдаг бол 700 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Дэмжлэгийн хэмжээ 2014 онд ч ийм байсан. Манай хэлтсийн зүгээс их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан хөнгөлөлтийг өсгөх саналыг удирдлагуудад тавьсан. Шийдвэрлэх түвшинд судалж байгаа.
-Гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцдаг оюутанд санхүүгийн энэ дэмжлэг олгогдох уу?
-Орос 19-р сургууль төгссөн олон хүүхэд Ерөнхийлөгч Путины тэтгэлгээр ОХУ-д суралцдаг. Тэдгээр хүүхдэд олгогдож байгаа. Мөн улсын зардлаар сурдаг Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудад ч мөн олгогддог. Гол нь бакалаврын зэрэг эзэмших сургалт байх ёстой.
-Хэдэн жил ажилласан хүн энэ дэмжлэгийг хүртэх боломжтой вэ?
-Эрдэнэт үйлдвэрт 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан хүн энэ дэмжлэгийг хүртэх боломжтой. Мөн нэг ажилтны нэг хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг олгогдох юм. Харин гэр бүлийн хос хоёулаа Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бол хоёр хүүхдэд нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
-Сүүлийн жилд энэ дэмжлэгийг хэчнээн хүүхэд авсан бэ?
-2020 оны хувьд ажилчдын 304 хүүхэд сургалтын төлбөрийн дэмжлэг авсан. Гадаадын их, дээд сургуульд сурдаг 54 оюутан, дотоодын их, дээд сургуулийн 250 оюутан сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлт ирүүлснийг шийдсэн. Энэ жилийн тухайд жагсаалт хараахан батлагдаагүй. Гэхдээ энэ жил дотоодын их сургуульд сурдаг 272, гадаадын их, дээд сургуульд сурдаг 47 оюутан материалаа ирүүлээд байгаа.
-Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхийг хүссэн хүмүүс ямар материал бүрдүүлдэг вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн ажилтны өргөдөл, сургуулийн захиргааны тодорхойлолт, өмнөх жилийн сурлагын голч дүнгийн мэдээлэл, сургалтын төлбөрийн баримт эсвэл нэхэмжлэх бүрдүүлэх шаардлагатай. Хүмүүс өнгөрсөн оны материал авчирч санаатай болон санамсаргүй зөрчил гаргасан тохиолдол бий. Тухайн цехийн хүний нөөцийн ажилтанд болон өөрт нь сануулаад өнгөрсөн. Дараагийн удаа ийм зөрчил гарвал хариуцлагын асуудал яригдахыг анхааруулъя.
-Баярлалаа.
М.Одгэрэл
Б.Баттөгс
erdenettoday.mn
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …