Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит Хурлаар иргэдийн эрүүл_мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр 3 төсөл арга хэмжээг хэлэлцэн баталлаа. Үүнд:
2021-2024 онд хэрэгжүүлэх “Эх хүүхдийн эрүүл мэнд”
2021-2024 онд хэрэгжүүлэх “Нийгмийн эрүүл мэнд”
2021-2024 онд хэрэгжүүлэх “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” сэдвүүд багтаж байна.
Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдахгүй, аливаа өвчнийг хүндрүүлж, эцсийн шатанд хүргэсэн үедээ эмнэлэгт хандах нь элбэг байдаг.
Мөн жирэмсэн эхчүүд жирэмсний хяналтандаа хугацаанаасаа хоцорч хамрагдах, хяналтандаа орохгүй байх, түргэн тусламж хоцрох болон бусад шалтгааны улмаас гэрийн төрөлт нэмэгдэх зэрэг асуудлууд гарсаар байгаа нь эрсдэл үүсгэсээр байгаа юм.
Тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тодорхой зорилтын хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран ажиллаж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …