Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтсан “Аялал жуулчлалыг сурталчлах сарын аян” эхэллээ
1979 оны 9-р сард Испани улсын Торремолинас хотод болсон НҮБ-ын харьяа “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага” (ДАЖБ)-ын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг “ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, 1980 оноос ДАЖБ-ын гишүүн 154 орон энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм.
Монгол улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болсон бөгөөд 2007 оноос хойш жил бүр энэхүү өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж ирсэн.
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ жил “TOURISM FOR INCLUSIVE GROWTH – ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тиймээс Монголын аялал жуулчлалын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран 9 дүгээр сарыг “Аялал жуулчлалын салбарыг сурталчилан таниулах “НЭГ САРЫН АЯН” болгон зарлаж байна.
Аяны хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдах бөгөөд Tа бүхэн идэвхтэй оролцохыг урьж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …