Хэрхэн тэвчээртэйгээр мөнгөө хадгалах вэ?
Их тэвчээр шаардах энэ дадлыг амарчлах гэдэг хэцүү ч амжилттайгаар хуримтлал үүсгэх хэд хэдэн арга байна.
Автоматжуулах
Авч буй цалингийхаа тодорхой хэсгийг автоматаар хадгаламжийн данс руу шилжүүлэхээр тохируулаарай. Ингэснээр хадгаламжинд нэгэнт орсон мөнгийг үрэх боломж гарахгүй.
Орлого нэмэгдвэл хадгаламж өснө
Орлого хэдий чинээ өснө төдий чинээ мөнгийг хадгаламжиндаа нэмэрлээрэй. Жишээ нь таны цалин 3% өссөн бол хадгаламжиндаа хийх мөнгөнийхөө хэмжээг ч 3% өсгөнө гэсэн үг. Амлая, тийм ч их ялгаа мэдрэгдэхгүй.
Зорилгоо сана
Хэн нэгэн хоол идэхгүйн тулд усны хувцастай зургаа хөргөгчнийхөө урд наадаг талаар сонсож байсан уу? Үүнтэй яг ижил, юуны төлөө тэвчиж байгаа, эцэст нь юунд хүрэх, яагаад үүнийг хийж байгаагаа өөрөө сануулж байх хэрэгтэй.
Ингэснээр та илүү урам зоригтой байж, хүссэн зорилгодоо саадгүй хүрэхэд хамаагүй дөхөм болно шүү.
More from Зөвлөгөө
LOVE GURU – MATTHEW HUSSEY #1
2005 онд нээлтээ хийсэн “Hitch – The Date Doctor” кино бодит амьдрал дээр 21-р зуунд анх удаа биеллээ оллоо. Олон улсад …
Мөнгөө хэрхэн хадгалж, ухаалаг зарцуулж сурах вэ
Мөнгөө хэрхэн хадгалж, ухаалаг зарцуулж сурах вэ Мөнгөө хэрхэн хадгалж, ухаалаг зарцуулж сурах вэ. Энэ асуулт санхүүгийн боловсрол багатай, үрэлгэн нэгний санааг зовоосон …