Дэлхий нийтийн жишгийг даган манай улс байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулах оновчтой арга төдийгүй эрчим хүчний хэмнэлттэй эх үүсвэр хэмээж хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэхээр сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Гэвч хийн түлшний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол аваарч ихсэх боллоо. “Газ дэлбэрч, хүн бэртэж гэмтлээ”, “Иргэн, аж ахуй нэгжийн эд хөрөнгө сүйдлээ” тэр ч бүү хэл “Хүний амь нас эрсэдсэн” гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарах болсон. Үүнийг ч Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаа, мэдээллүүдэд дурдаж анхааруулах болсон юм.
Харин эдгээр мэдээллүүдийн дийлэнхэд нь Монголдоо монополь шахуу болсон “Дашваанжил газ” ХХК-ийн нэр холбогддог. Ингэхдээ аюулгүй ажиллагааны дүрэм журам, хадгалалтын горим мөрдөөгүй гэх байж боломгүй алдааны улмаас үүссэн гэдгийг албаныхан хэлдэг. Хийг хэрэглэхдээ анхаарч, сэрэмжлэх олон санамж заавар дүрэм, цаашлаад хууль стандарт манай улсад мөрддөг. Хэрэв аюулгүй ажиллагааг нь мөрдөхгүй бол гал түймэр осол аваар байтугай гамшиг, сүйрэл дагуулна гэдгийг мэргэжлийнхэн анхааруулсаар байгаа. Тэгвэл дээр дурдсан дүрэм журмыг мөрдөөгүйн улмаас “Дашваанжил газ” ХХК-ийн газ дэлбэрсэн хэрэг 2019 онд гарч дүрэм журмаа мөрдөж ажиллаагүй тус компанийн хоёр ажилтан гэмтэж, иргэдийн эд хөрөнгө сүйдсэн хэрэг Чингэлтэй дүүрэгт гарч байв. Мөн тус компанийн хийн түлш түгээгүүрийн агуулахад дэлбэрэлт болж хоёр хүн бэртсэн хэрэг ч гарч байлаа. Тухайн үед газар дээр нь ажилласан мэргэжлийн хяналтынхан аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй гэдгийг мөн хэлж байв.
Аюул гамшиг, сүйрэл дагуулах онцгой салбарт үйл ажиллагаагаа явуулаад нэлээд хэдэн жилийн туршлагатай болсон, Монголдоо монополь шахуу Дашваанжил газ ХХК-ынхан энэ мэт алдаагаа засаж хэрэглэгчдээ бодохгүй бол тэсэрч, дэлбэрэх явдал нийлүүлэлтээ давах шинжтэй болж ирлээ.
Түүнчлэн хийн түлшийг хэрэглэгчид нийлүүлдэг хэдхэн компани бий. Тэднээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Гор газ, ЮниГаз, Монгаз, Дашваанжил газ зэрэг компаниуд нэгдэн “Монголын хийн түлшний холбоо” ТББ байгуулжээ. Эдгээр компаниуд хийн түлшээ ОХУ-аас импортоор оруулж ирж, улмаар жижиглэн савлах станцуудаараа дамжуулж айл өрх, үйлдвэрт нийлүүлдэг. Иргэдийн хэрэглээнээс шалтгаалж 5-100 хүртэл литрийн баллоноор нийлүүлдэг. Бага савалгаатай газын хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа. Тэд ч хөөрхөн ашиг хонжоо олж эхэлсэн нь компаниудын салбар нэмэгдэж байгаагаас харж болно. Гэвч тэд өөрсдийн бизнесийн ашиг хонжоог л бодохоос үйлчлүүлэгч, худалдан авагчдын аюулгүй байдлыг бодохгүй байгаа нь хийн түлштэй холбоотой гарч буй осол аваарууд харуулсаар байгаад мэргэжлийнхэн анхаарах цаг нэгэнт болжээ. Бид хэдий болтол газ дэлбэрч иргэд бэртэж гэмтлээ, иргэдийн хөрөнгө сүйдлээ гэдэг мэдээг хэвлэлийн хуудаснаас уншиж суух вэ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …