Монгол улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас Тэлмэн ресурс ХК-тай Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.
Тэлмэн ресурс ХК-нь 2019 онд Газрын тосны тухай хуулийн дагуу эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд 1 жилийн хугацаанд нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлаа амжилттай гүйцэтгэж. “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн дундаж агуулга 82.3% -тай тооцоолсон юм. Тэлмэн ресурс ХК нь үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажилд 10 жилийн хугацаанд 8,9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Энэ үеэр АМГТГ-ын дарга Х. Хэрлэн хэлсэн үгэндээ эрлийн шатанд тооцоолсон баялгаа нөөц болгон Монгол улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлэх ажилдаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхийг онцлоод, Газрын тосны салбарт нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа Тэлмэн ресурс ХК-ны хамт олонд ажлын амжилт хүсэв
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …