Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлжээ. Тус барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй. Энэхүү сургуулийн барилга нь гурван давхар, 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн.
Тус хороонд улсын сургууль байхгүй бөгөөд сургуулийн насны 1471 орчим хүүхэд амьдардаг. 720 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм. Зураг төслийг гүйцэтгэгчээр “Ньюкон”, гүйцэтгэгч байгууллагаар “Дарцагт ноёд групп” ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээлэв.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …