УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хууль бусаар хүрэн баавгай ангаж байсан хэргээ олон жил нуун дарагдуулж байсан асуудлыг цагдаагийн байгууллага 15 жил шалгаагүй.
Тэрээр 2005 онд буюу МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар ан хийж түүнийгээ тухайн үедээ нууж цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрчээ.
Нотлох баримт болох зурагт өгүүлснээр түүнтэй хамт байх хэсэг залуус дунд 60 тэрбумын хэргээр ял сонсоод буй А.Ганбаатар нарын 10 залуу тухайн үед хамт ан хийжээ.
Энэхүү хэргийг Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газарт очиж байгаль хамгаалагч болон нутгийн газар мэдэх залуусыг дагуулан замчлуулж, Монголдоо нэн ховорт тооцогддог хүрэн баавгайг хууль бусаар ангасан байгаа юм. Хууль бубсаар ан хийсэн залуус бахарлтай нь аргагүй зургаа даруулж, түүнийг хав дарсан байна.
Өдгөө түүнийг Экологийн цагдаагийн албанаас шалгаж байгаа аж. Учир нь түүний хууль бус ан хийсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хуудаснаа нийтлэгдсэнээр шалгаж эхэлсэн байгаа юм.
Гэвч хэрэг гарсан өдрөөс хойш олон жил өнгөрсөн учраас хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээхээс татгалзах саналаа маргааш буюу энэ сарын 4-ний өдөр явуулахаар болжээ. Улмаар прокурорын шатанд хянан хэлэлцээд хэрэг бүртгэл нээх эсэхийг шийдэх юм.
Хэрэг хуучирдаггүйн адилаар энэ хэрэг ч өдгөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй юм. Учир нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг агнасан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлдэг хуулийн заалт хэрэгждэг.
Хуулийн заалтыг тодруулбал, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах тухай хуульд зааснаар
- Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …