Өнгөрсөн сарын 27-ны өдөр ЦЕГ-ын ХМТ-ийн ахмад М.Мөнхшүр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явах үедээ үүргээ гүйцэтгэж, гудамж талбайд эргүүлд гарч байсан цагдаагийн алба хаагч руу, намайг танихгүй байна уу хэмээн дарамталж, ёс зүйгүй аашилсан мэдээлэл цацагдсан. Тодруулбал, 2021 оны 04-р сарын 26-нд 11 цаг 40 минутад буюу СХД-ийн нутаг дэвсгэрт 21-р хороолол орчимд цагдаагийн ахмад М.Мөнхшүр ..40 улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон байна. Энэ үеэр зогсоож шалгасан алба хаагчийг хэл амаар доромжилж, зүй бусаар харьцаж байгааг хэд хэдэн жолооч харсан байна. Дээрх мэдээг зарим мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн даруйд тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар бичсэн байдаг. Тэрээр ийм зүйл болоогүй сэтгүүлч нартай муудсан асуудал байгаа. Харин муудсандаа надаас хариу авч байна. Би тэр үед гэртээ байсан. Надад ямар ч ЛАНД маркийн машин байхгүй хэмээн бичсэн билээ. Гэтэл өнөөдөр өглөө “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүд” гэх нэртэй группэд үнэн болохыг баталж загнуулж , дарамтлуулсан алба хаагчийн эхнэр У… гэдэг эмэгтэй пост оруулжээ.
ЦЕГ-ийн ХМТ-ийн Цагдаагийн ахмад М.Мөнхшүрт загнуулж цагдаагийн алба хаагч сахилгын шийтгэл ноогдуулж, цалингийн 20 хувь хасаж шийтгэж байгаад эхнэр нь гомдолтой байгаагаа бичжээ. Мөн худлаа гээд байсан үнэн шүү дээ. Яагаад манай нөхөр зүгээр ажлаа хийснийхээ төлөө арга хэмжээ авахуулж М.Мөнхшүр зүгээр өнгөрч байгаа юм бэ гэжээ. Үүргээ гүйцэтгэж байгаад М.Мөнхшүрт хэл амаар доромжлуулж, дарамтлуулсан цагдаагийн алба хаагч эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Мөн нөхөр нь ганцаараа ажилладаг учраас цалингийн арга хэмжээ авхуулах нь хүнд тусаж байгаагаа бичсэн байна.
Ташрамд мэдээлэхэд М.Мөнхшүрийг ЗГХЭГ-ын дарга , Хууль зүйн сайдын албыг 20 гаруй жил хашсан Ц.Нямдоржийн хамаарал бүхий этгээд гэх мэдээлэл бий. Мөн тэрээр уг асуудлыг нам дарах чадалтай хууль зүйн “Дэд сайд” артай гэдгээ ч зарлан тунхагласаар явжээ. “Дэд сайд” ар нь Ц.Нямдоржийн үг сөрж байсан түүхгүй тул тэрээр ийм бардам байсаар иржээ.
Гэтэл түүний эдгээр том “Ар”-ууд нь энгийн алба хаагчийнхаа цалинг хасаад өнгөрсөн бололтой. М.Мөнхшүр нь цагдаагийн албанд ногоон гэрлээр тушаал ахиж цол нэмсээр өнөөгийн албан тушаалдаа очсон байдгийг ч гэрчлэх гэрчүүд цагдаа дотроо олон бий аж. Харин ийнхүү М.Мөнхшүрийг таниагүй гэсэн шалтгаанаар энгийн алба хаагч цалингаа хасуулж , эрх мэдэлтний хамаарал бүхий М.Мөнхшүр нь сүлжээний бизнесээ цэцэглүүлж , сошиолд сэтгүүлчийг занаж суух нь хэр шударга вэ ?
Ийнхүү нэгэн алба хаагчийн эхнэрийг хэлсэн шиг :Алба хаагчаа өөрийг нь таньсангүй хэмээн ёс зүйгүй харьцаж , ёс бус үйлдэл гаргасан М. Мөнхшүрийн гурван хүүхэд бүтэн хоолтой үлдэж, М.Мөнхшүрийг таниагүй зогсоож шалгасан энгийн алба хаагчийн гурван хүүхэд тал хоолтой гурвын гурван сарыг өнгөрүүлэхээр боллоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …