Их Британийн нийслэл Лондон хотын “Embassy Gardens” хотхонд 10 давхар байшингуудыг холбосон усан санг байгуулжээ. 25 метрийн урттай “The Sky Pool” гэх уг усан санг зөвхөн орон сууцны иргэдэд зориулж бүтээсэн байна.
Дөрвөн талдаа ханагүй дэлхийн хамгийн том усан сангуудын нэг болсон тус байгууламжийг “EcoWorld Ballymore” компани бүтээсэн ба 8000 км зайтай АНУ-ын Колорадо мужид үйлдвэрлэн зөөжээ.
3 метрийн өндөртэй, 375 тонн ус багтаасан усан сангийн шилэн хана 20-30 см зузаан бөгөөд барилгын дотор хэсгийн 14 метр зайг хамран /Орох хэсэг, шат зэргийг оролцуулан/ байрлажээ.
Оршин суугчид усан сангийн аль ч талаас орж нөгөө талд нь гарах боломжтой аж. “Embassy Gardens” хотхонд 2000 орчим хүн амьдран суудаг ба байрны үнэ нэмэгдэж эхэлсэн байна.
More from Enter Travel
Олны танил эрхмүүдийн бага нас /Фото/
Хүн бүхний бага нас өөр өөрийн түүхтэй. Зарим нь багадаа хэрсүүхэн хүүхэд байсан бол зарим нь ёстой л эрхийн “тэнэг” …
“Sennheiser”-ийн Монгол дахь албан ёсны нүүр царай нь дуучин Поп дива С.Наран /СТА/
“Sennheiser Group” нь ХБНГУ-ын Ганновер хотын ойролцоох Времарк хотод байрладаг, микрофон, чихэвч, утасгүй дамжуулах систем үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэгч компанийн нэг …
Цаасаар урласан бодит мэт харагдах бүтээлүүд
АНУ-ын Орегон мужаас гаралтай зураач Керилинн Вилсон төрөл бүрийн шавж судлах сонирхолтой нэгэн аж. Сонирхол татсан шавжаа гэмтээхгүйгээр хэрхэн цуглуулах тухай бодож эхэлснээр цаасан …