Франц улсаас эсвэл Африк тивээс өв залгамжлалын их хэмжээний мөнгө шилжүүлнэ, тодорхой хэмжээний мөнгө төлсөн нөхцөлд авч болно гэх залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна.
Мөн банкнаас маш бага хувийн хүүтэй зээл олгоно, зээл олгох төлбөр цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж явуулна уу гэх мэт бодит байдалд байх боломжгүй санал Монгол Улсын иргэдэд фейсбүүк хуудсаар нь хүсэлт тавих замаар залилах гэмт хэргийн хохирогч болгох нь түгээмэл байна гэж Франц Улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ.
Уг санал (залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл) нь ямар нэг үндэслэлгүй, бодит бус, илэрхий худал бөгөөд иргэд ийм төрлийн хүсэлт авахдаа болгоомжтой хандах, аливаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлж хохирсон бол Цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …