М.Тулгат даргатай Ардчилсан намаас зохион байгуулсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмийг тодруулах дотоод сонгуулийн дүнг танилцууллаа. АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг цар тахлын үед цахим сонгуулийг хэд хэдэн удаа үүгээр амжилттай зохион байгуулж чадлаа гэж онцлов.
Хэдийгээр М.Тулгат намын даргаар сонгогдсон ч УДШ бүртгэхээс татгалзаж, С.Эрдэнийн даргын бүртгэлийг хэвээр үлдээсэн юм. Энэ Ардчилсан намыг С.Эрдэнийн тал гэх нэрээр олон нийт ойлгож буй.
Цахим сонгуульд нийт 75879 гишүүн санал өгч, 53.07 хувийн ирц бүрджээ. Үүгээр:
- Д.Ганбат – 637.29 оноо
- Л.Гүндалай – 1463.92 оноо
- Р.Амаржаргал – 1826.03 оноо
- Ц.Оюунгэрэл 1719.43 оноо
- С.Эрдэнэ 1953.05 оноо авчээ.
Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмийг тодруулах АН-ын дотоод сунгаанд ялалт байгуулсан байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …