ЭМЯ-наас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 2 дахь тунд хамрагдах иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар хотод 120 суурин болон явуулын цэгээр 263 багийн 1127 эмч, эрүүл мэндийн ажилтан КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын арга хэмжээнд оролцож байна.
Астразенека (AZD1222) болон Синофарм (Cor V) вакцины 2 дугаар тунд хамрагдах 18-аас дээш насны иргэдийг хэзээ, хаана вакцинд хамрагдахыг харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас холбогдож мэдээлэл өгөх тул Та бүхэн товлосон хугацаанд вакциндаа хамрагдаарай.
Гадаад иргэн түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспортойгоо очиж 2 дугаар тунд хамрагдах боломжтой юм.
Дархлаажуулалтын суурин болон явуулын цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг дараах аппликейшн ашиглан гар утаснаасаа харах боломжтой боллоо.
Та http://arcg.is/1zaHya хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Эх сурвалж: ЭМЯ
More from Мэдээ
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …