Маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг ВероЦелл вакцины эхний тунд хамруулахаар боллоо. Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу вакциндаа хамрагдана.
Улаанбаатар хотод коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй. Өнөөдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байгаа.
АстраЗенека болон ВероЦелл вакцины II тун хийлгэх иргэдийг хэзээ, аль цэгт хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдээлэх тул та тухайн хугацаанд вакциндаа хамрагдаарай. Гадаадын харьяат иргэн гадаад пасспортоо авчран, оршин суудаг хаягийнхаа дагуу ойролцоох цэгтээ очин, дархлаажуулалтын II тунд хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг гар утаснаасаа харах боломжтой. Та arcg.is/1zaHya хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …
1 Comment
ASDASD