Цар тахлын үед хүн бүр дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж, халдварын эрсдлээс өөрийгөө болон гэр бүл хайртай хүмүүсээ хамгаалах нь хамгийн чухал болоод байна. Харин энэ үед цахимаар хуурамч бүтээгдэхүүн зарж, иргэдийг төөрөгдүүлж, ашиг олж байгаа бүлэг этгээдүүд эхнээсээ цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлээд байна.
Тодруулбал, Баяраагийн Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй өөрийн цахим хаяг болох “Bayraa Oyunaa” фэйсбүүкээр дамжуулан ус эрдэсжүүлэгч савхыг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг “OSPRING Mongolia” ХХК-ийн бүтээгдэхүүн хэмээн борлуулж ашиг хонжоо олж байгаа нь олон баримтаар ил боллоо.
Түүний цахим орчинд худалдаалж буй цайрын савх гэх ус эрдэсжүүлэгч савх нь Хятад улсаас оруул ирсэн цайрын агууламжгүй бүтээгдэхүүн болох нь МХЕГ-ын шинжилгээгээр нотлогджээ.
ЗурагМХЕГ-ын
Зургийн тайлбар: Ус эрдэсжүүлэгчид цайрын агууламж 0.002 байгаа нь крантны уснаас даруй 168 дахин бага цайрын агууламжтай гэсэн үг юм.
Түүний энэхүү хууль бус үйлдлийг МХЕГ-аас тогтоосон тул өдгөө
ШӨХТГ, ЦЕГ зэрэг холбогдох байгуулагууд хэргийг материалжуулан шалгаж эхэлжээ.
“OSPRING Mongolia” ХХК-ийн цайрын “Zing Power” савхтай ижил төстэй савалгаа бүхий бүтээгдэхүүнийг Хятад улсаас гурван мянган төгрөгөөр худалдан авч, Монгол Улсын хилээр оруулж ирээд 60 000 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгааг дараах баримтаас харж болно.
Зураг
Зургийн тайлбар: Интернэт худалдаагаар нэг удаагийн ус эрдэсжүүлэгчийг бүтэн жилийн хэрэглээний цайрын савх гэж 20 дахин нугалсан үнээр зарж залилан хийж байна.
Цайрын агууламжгүй савхыг Б.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй бүлэг этгээдүүдийн хамтаар “OSPRING Mongolia” ХХК-ийн цахим хуудсан дахь мэдээллийг хуулбарлан өөрийн цахим хуудсандаа байршуулж иргэдэд “OSPRING Mongolia” ХХК-ийн бүтээгдэхүүн мөн, жинхэнээс ялгаагүй” гэх мэтээр хэмээн борлуулдаг болох баримтыг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …