Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ нь дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай Олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгээрээ онцлог юм.
Тус эмнэлэгт нь СХД-ийн 19-р хороонд байрлалтай бөгөөд нийт 17667 мкв талбайтай, барилгын өндөр 22,3 метр, хоёр орц гарцтай, 183 машины зогсоолтой.
Нийт амбулаторийн 27 кабинеттэй, хэвтэн эмчлүүлэх 7 тасагтай, өдрийн эмчилгээ хийх хэсэгтэй. Өдрийн эмчилгээний хэсэгт зарим мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа эмчилгээ хийдэг.
Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гурван нэгдсэн хагалгаагы өрөөтэй. Ариутгалын тасаг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмтэй.
Нэг онцлог нь дээврийг ашиглах боломжтой бөгөөд өвчтөнүүд болон ар гэрийнхэн нь дээвэрт салхилах боломжтой аж. Агаар сэлгэлтийн бие даасан системийг анх удаа Монгол Улсын эмнэлэгт суурилуулсан.
Монгол Улсын 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нийгмийн тогтвортой хөгжлийн хүрээнд хүртээмжтэй өсөлт ба нийгмийн тэгш байдлыг хангах зарчмаар эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тогтолцоог бий болгож, Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагууд тэр дундаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн тус дэмжлэг үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Үүний тод жишээ нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4,4 нэмэлт“ (ЭМСХХ-4,4) төсөл нийт 58.9 сая ам.долларын төсөвтэйгээр хэрэгжсэн.
Үүнээс:
- 14,0 сая нь АХБ-ны буцалтгүй тусламжаар,
- 38,6 сая доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр,
- 5,86 сая долларыг нь Монгол Улсын Засгийн газар,
- 0,45 ам сая долларыг ДЭМБ-ын техник туслалцааны санхүүжилтээр хэрэгжүүлсэн билээ.
Эмнэлэг байгуулах ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын “Симед” ХХК, Барилгын зураг, төслийг Солонгос улсын “Жунглим” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын “Вамед” ХХК олон улсын тендерт шалгаран гүйцэтгэж, барилгыг 2020 оны 11 дүгээр сард Улсын комисст , захиалагч Эрүүл мэндийн яаманд өнөөдөр хүлээлгэн өгч байгаа түүхэн үйл явдал болж байна.
Ийнхүү барилга байгууламж, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг бэлтгэн, иж бүрэн цогц эмнэлгийг анх удаа эрүүл мэндийн салбарт шинээр бий болголоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …