Ковид-19/ Коронавирус өвчлөлийн тархалт ихэссэнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.04.03/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн 661258 мкв талбайд тусгай зориулалтын мананцар үүсгэгч ариутгалын 5 автомашинаар халдваргүйтгэлийг хийлээ. Мананцар үүсгэгч ариутгалын автомашинууд Төвийн бүс, Өнөр, Баянхошуу, Алслагдсан нийт 26 хороонд 520 рейсээр ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Маргааш хуваарийн дагуу гэр хорооллын 17 хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд мананцар үүсгэгч ариутгалын машинаар хайлдваргүйтгэлийн ажлыг хийснээр дүүргийн 43 хороог ариутгаж дуусах юм.
Цаашид халдварын өвчлөл гарч болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэл ажлыг хуваарийн дагуу энэ сарын дундуур зохион байгуулахаар ажиллаж байна.
Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг дүүргийн Онцгой комиссоос зөвлөе.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …