2021/01/29-ны өдөр УИХ-аар батлагдсан “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ” хуулиар барьцаалан зээлдүүлэх /Ломбард/ газрын хүүг сарын 3 хувь болгон хүчээр хуульчлан баталсан билээ.
Өнгөцхөн харахад хууль санаачлагч улс төрчдийн зүгээс иргэдээ бодсон ухаалаг санаачлага мэт харагдах энэхүү хууль нь бодит амьдрал дээр иргэдээ хохироосон, жижиг бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан гаргаж цөөн хэдэн монопол аж ахуйн нэгжүүдэд зориулсан, ад шоо үзэх ломбардны хүүнээс ч өндөр хүүтэй зээл олгодог цахим зээлийн үйлчилгээний бизнесийг далдуур дэмжсэн, иргэдийг улам бүр хохироох ноцтой үр дагаварыг бий болгожээ.
Аливаа хууль иргэдэд ач тусаа өгч, нийгэмд эрх тэгш байдал, шудрага ёсыг тогтоох үндсэн зорилготой байх ёстой авч дээрх хуулийн сайхан нэрний ард дэндүү шударга бус зорилго байсан нь хууль батлагдсан өдрөөсөө тодорхой болж эхэллээ.
Баримт 1: Монопол аж ахуйн нэгжүүдэд зориулсан хууль
Хууль санаачлагчид хуулиа боловсруулахдаа энэ салбарт монопол эрхээ тогтоосон /эргэлтийн хөрөнгө нь ББСБ дүрмийн санг давсан/ ганц, хоёрхон ломбардыг жишиг болгон хууль санаачлан, боловсруулж баталсан нь нийт зах зээлийн 90 гаруй хувийг бүрдүүлэгч жижиг 500 гаруй аж ахуй нэгжийг үүдээ барих нөхцөлийг бүрдүүлсэн нь бодитоор хэрэгжээд эхэллээ.
Тэдний зорилго биелсэн нь: Уг хууль хэрэгжсэнээр өнөөдрийн (2021.03.11) байдлаар 79 аж ахуйн нэгжийн 91 салбар ломбардууд үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа барьсан.
Баримт 2: Жинхэнэ мөнгө хүүлэгчид нь хэн бэ?
Хуулийг санаачлах, батлах болсон зорилгынхоо тухайд хууль санаачлагч “Ард түмний төлөөлөл” болсон эрхэм гишүүд өгүүлэхдээ: “Маш өндөр хүүтэйгээр зээл олгож мөнгө хүүлдэг, эдийн засгийн хүнд үе Ковид-19 цар тахалын үед асар их ашиг хонжоо олж байна” хэмээн тайлбарлаж байсан ч тэд өөрсдийн амнаас гарах үгэндээ ч итгэж байсан болов уу?!
Төрөөс хүчээр тогтоосон хүүгээр жижиг ломбарднууд үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй болохыг хууль санаачлагчид мэдэхийн дээдээр мэдэж байсанчлан үйл ажиллагаагаа зогсоох болсон ломбарднуудын оронд ломбардны хүүнээс давсан өндөр хүүтэйгээр иргэдэд зээл олгодог цахим зээлийн үйлчилгээ эрхлэгчдийн бизнес цэцэглэн хөгжих болсон.
Зээлдэгч иргэдийн төлөх хүү нь буурах бус улам өсөх болсон энэ хууль яг хэнд зориулсан хууль болохыг хууль санаачлагч “эдийн засгийн өндөр мэдлэгтэй эрхэм гишүүд”-ээс асууж байна!!! Хариулт шаардаж байна.
Цар тахлын үед санхүүгийн байдал нь доройтсон аж ахуйн нэгжүүдийн тоонд бичил зээлийн үйлчилгээ эрхлэгч ломбарднууд ч өртөж байсан ба хууль санаачлагчид тэднийг дэмждэггүй юмаа гэхэд “дэвсэж орхидог” нь шудрага ёс мөн үү?
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …