Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 08-нд 401 дүгээр хаалттай хорих ангид ажиллах үеэрээ “Сүүлийн үед Б.Баасанцогт гэдэг хүний талаар их ярих боллоо. Энэ хүний компьютерээс С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг удаашруулах схем болон томоохон хэргүүдтэй холбоотойгоор шүүх, прокурорт нөлөөлсөн байж болзошгүй эд мөрийн баримтууд гарч ирсэн. Энэ болгонд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй...” гэж мэдэгдсэн. Хонгилын шинэ схемийг Ерөнхий сайд ийнхүү нэр, албан тушаалтай нь зарласан нь нийгэмд томоохон цочроо үүсгэв. Тэр дундаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хонгилын схемийг төлөвлөдөг гол этгээдээр нэрлэсэн нь сошиал ертөнцөд “гал” асаасан сэдэв болоод байна. Энэ дуулиантай зэрэгцэн Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс “Аюулгүй зөвлөлийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая ам.доллар ачиж ирсэн үү” нэртэй баримтат нийтлэлийг уншигчдад хүргэсэн нь дарин дээр давс асгахтай адил болгож орхилоо. Тодруулбал, ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Г.Галбадрах, ҮАБЗ-ийн референт Б.Галданжамц нар 0536 УНҮ улсын дугаар бүхий Land cruiser-200 автомашинаар ОХУ-ын хилээр нэвтэрсэн. Ингэхдээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр явж байна” гэж мэдүүлжээ. Магадгүй, тэд ҮАБЗ-ийн ажилтнуудын хувиар Ерөнхийлөгчийн нэрийг барьсан нь өнгөлөн далдлалт ч байж болох. Харин сар шинийн баярыг далимдуулан хил нэвтэрч, Ж.Бямбацогт нь ОХУ-д үлдэж, Г.Галбадрах, Б.Галданжамц нар нь Монголд буцаж ирэхдээ 0536 УНҮ улсын дугаар бүхий Land cruiser-200 автомашинд 20 сая ам.доллар бэлнээр ачиж оруулж ирсэн нь сэжигтэй биш гэж үү. Тэр тусмаа автомашиныхаа хаалгануудыг “ҮАБЗ” гэж лацдан хил, гаалийнхны хараа хяналтаас холдуулж, Монгол Улсад бүртгэлгүйгээр 20 сая ам.доллар бэлнээр оруулж ирсэн нь ямар учиртай вэ. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол шүү дээ. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх энэ тухай мэдэж байсан уу...

More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …