Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийн Сара Я Уокерт Мэдээлэл хүргүүлэх тухай МН-123 тоот албан бичиг илгээснээр асуудал яригдаж эхэлсэн байна.Гэтэл Прокурорын байгууллага аливаа хэрэг маргааны талаар гадаад улсын хувийн байгууллагатай харилцах хууль байхгүй бөгөөд хэрэв шаардлага үүсвэл “…Гадаад улсын ижил төстэй байгууллага, олон улсын байгууллагатай шууд харилцаж хамтран ажиллах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар санамж бичиг, хэлэлцээр байгуулна” гэж Прокурорын тухай хуулийн 48.1.12-д заасан байдаг байна. Үүнээс үүдэн хэн гэгч эрхэм нь хуулийг улан доороо хийж Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийг хөлсөлсөн бэ? Энэхүү асуултанд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хариулах бизээ.
Энэхүү асуудлыг батлав уу гэлтэй Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат, 2021 оны нэгдүгээр сарын 13-нд албан ёсоор мэдээлэл хийж, С.Баяр, Ч.Давааням, С.Баярцогт, Ш.Батхүү нарын гадаад улс дахь хөрөнгийг хураах болсон талаар ярихдаа “…Мөрдөх байгууллага болон прокуророос тухайн эд хөрөнгийг хууль бусаар олсон гэдгийг гадаадын ижил эрх бүхий байгууллагуудтай харилцан мэдээлэл, нотлох баримт солилцож, эрх зүйн туслалцааны хүрээнд ажиллагаа явуулах зэргээр өргөн хүрээнд шалгах ажиллагаа явагддаг. Энэ хүрээнд хөрөнгийг битүүмжлэх, царцаах үүргийг мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага хэрэгжүүлдэг. Хурааж авах шийдвэрийг шүүх эцэслэн гаргадаг. Давж заалдах, хяналтын шатаар эцэслэн шийдэгдсэний дараа энэ үйл ажиллагаа явагддаг” гэж байв. Харин Сү.Батболдын энэ асуудал дээр энэ хуулийг мартаж орхисон байдаг юм. Тэр ч байтугай Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат нь Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийн Сара Я Уокерт илгээсэн бичигтээ “…Арга хэмжээг авахуулах захирамжийг холбогдох бүхий л шүүхэд гаргуулахаар хандах чиглэлийг танд урьд харилцан тохиролцсон гэрээний дагуу өгч байна” гэжээ. Эндээс үзвэл Монгол Улсаас Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмтэй гэрээ байгуулжээ. Тэгвэл хувийн байгууллагатай ямар байгууллага, эсвэл хэн гэдэг хүн гэрээ байгуулсан бэ гэдгийг мэдээллэх шаардлагатай юм.
Ц.Насанбат уг бичигтээ “…Хэрэв эдгээр бусад улсын харьяаллын аль нэг шүүх битүүмжлэх захирамжийг гаргах үндэслэлгүй байсны улмаас хохирол учирсан болохыг хожим тогтоож, тухайн хариуцагч эсхүл гуравдагч этгээдэд хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч талууд энэ талаар тухайн шүүхийн гаргаж болох аливаа захирамж, шийдвэрийг дагаж мөрдөх үүрэг хүлээж буйг нэхэмжлэгч талуудын өмнөөс би баталж чадна” гэжээ. Эдгээр нэхэмжлэгч талууд гэгч нь Монгол Улсын ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК аж. Гэтэл эдгээр байгууллагын удирдлагууд прокурор Ц.Насанбатад ийм итгэмжлэл өгөөгүй гэдгээ өнгөрөгч онд албан ёсоор мэдэгдсэн билээ. Үүнээс үүдэн эрүүгийн хэргийн хохирогчийн хохирлыг шийдвэрлэх зорилгоор прокурорт олгосон чиг үүрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад иргэний маргаанд сайн дураар оролцогч болоод хувирчихаж байгаа юм.
Гэтэл хуулийн санхин биелүүлж чандлан мөрдөх тангарга өргөсөн Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын энэ үйлдлүүдийг зөвтгөн хамгаалах сэдлээр 2021 оын нэгдүгээр сарын 21-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр заалт оруулжээ. Тодруулбал, уг хуулийн 31.1-д “…Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалт нэмсэн байгаа юм. Заалтыг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх юм.
Энэхүү заалт яаж яваад ороод ирсэн нь ойлгомжгүй бөгөөд уг заалт хэрэгжиж эхлэхэд гарах үр дүнг ямар “бодлого”-оор харсан нь тодорхойгүй байна. Шүүхийн тухай хууль, бусад хуульд оруулсан нэмэлтийг батлах үед УИХ-ын дарга Г.Занданшатар “… Энэ хуулиар төрийн нэрийн өмнөөс шууд гомдол гаргах эрхийг прокурорт өгч байгаа юм байна. Одоо бол прокурор шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байсан. Үүнийг нягталж үзээрэй, бусад хуультай зөрчилдөж магадгүй шүү” гэсэн байна.
Гэтэл энэхүү болсон үйл явдлыг шинжилж үзвэл Монголын хуулийг гишгэж, хилийн дээс давсан энэ “бантанг” прокурор зуураад байна уу? даа гэх дүр зураглал харагдаж байна.
Нөгөөтэйгүүр эрүүгийн хэрэг байхгүй, иргэний хэргийн гэх нэг тогтоолтой, гадаадын шүүхэд маш зузаан хэвлэлд гарсан материал сэлтийг илгээж шүүгчдийнх нь ундууцлыг төрүүлж, бүр загнуулаад авсан энэ “том” асуудлын цаана үнэхээр прокурорт олгогдсон нийтийн эрх ашгийн төлөөх зарчим байна уу. Аль эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний захиалгаар хууль зөрчин хийгдэж байгаа ажил уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …