Өнгөрсөн сарын 27-ны өдөр “Таван толгой түлш” ХХК-нд үйлдвэрлэлийн осол гарч компанийн ажилтан 22 настай “А” амь эрсэджээ. Энэ явдал анхных биш бөгөөд 2021 он гарсаар 2 ажилчин бэртэж гэмтсэн байна. Таван толгой түлш ХХК-ийн зүгээс энэхүү мэдээллийг нууцлаж байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн захирал М.Ганбаатар нууцлах үүрэг өгч, ажил албан тушаалаа авч үлдэхээр шийдсэн гэлээ. Иймд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал хийж тус компанид үүсээд буй асуудалд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавихбэхд сануулан шаардлага бичиг дахин хүргүүлээд байгаа.
Угтаа Эрчим хүчний сайд өнгөрөгч оны наймдугаар сарын 20-нд “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарт ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрхийг нь хамгаалах тухай албан тоот хүргүүлж байсан. Гэвч нийт ажилтнуудын ҮЭ байгуулаагүй байгаа бөгөөд ажил олгогчдын хүрээнд цөөн хүний хүрээлэл дунд Таван толгой түлш ХХК-ийн компанийн удирдлагуудтай хамаарал бүхий ҮЭ байгуулжээ.
Ослын дараахан МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал “Таван толгой түлш ХХК-ийн удирдлагуудын зүгээс ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж үйлдвэрчний эвлэл байгуулах үйл явцад саад учруулж ирсэнээс үүдэн ажилтан хүний амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдал боллоо. Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар энэ бүхэнд хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм.
Сар хүрэхгүй хугацаанд “Оюутолгой”-д дахин нэг хүн амиа алдлаа
Тэгвэл Монгол Улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани “Оюутолгой”-д сар хүрэхгүй хугацаанд хоёр хүн цаг бусаар амиа алдсан харамсалтай зүйл болоод байна. Тодруулбал, өнгөрөгч нэгдүгээр сарын 19-нд тус компанид ажилладаг жолооч нас барсан бол 31-нд 46 настай О контейнерт дүүжлэгдсэн байдалтай нас барсныг гадны нөлөөтэй эсэх, ажлын байран дээр асуудал үүссэн эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …
1 Comment
hud