МУ-ын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгснөөр түүний танхим бүрэлдэхүүнээрээ огцорч, дараагийн Ерөнхий сайд, шинэ Засгийн газар бүрдэх алхам одоо ид өрнөж байна.
Цар тахлын энэ амаргүй цаг үед шинэ танхим ямар хүмүүсээс бүрдэх бол гэдэг таамаглал олон нийтийн дунд хүчтэй өрнаж эхэлсэн. Өчигдөрөөс /2021.01.22/ эхлээд хуучин сайд нар буцаад ажиллана гэх мэдээлэл ч гарч эхлэв. Тэгвэл өнөөдрөөс /2021.01.23/ зарим сайд нар солигдох мэдээлэл гарч тэр дунд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэр Сангийн сайдад яригдаад эхлэв.
Ерөнхий сайдаар залуу үеийн төлөөлөл гэгдэх Л.Оюун-Эрдэнэ томилогдож, өмнөх ЗГ-ын ажлыг тасалдуулалгүй үргэлжлүүлнэ гэдгээ ч мөн илэрхийлээд байгаа. Тэгвэл шинэ Засгийн газарт салбараа мэддэг, төрийн туршлагатай, залуу хүмүүсээ дэмжих асуудал ч мөн яригджээ. Харин тус нэрс дотор Дархан хотоос хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Жавхлан гишүүний нэр яригдаж байгааг эх сурвалжууд ярьж байна. УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хувьд санхүү, банкны чиглэлээр мэргэшсэн, төрийн мөнгөний бодлогыг голлон тодорхойлогчдын нэг гэдэг утгаар Сангийн сайдад тохирно гэж үзэж байгаа бололтой.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …