"Д.Сумъяабазар л огцорчихвал бүх юм сайхан болно" гэсэн танил ухуулга яваад байна. Уг нь бол улстөрчдийн тоглоомонд ард иргэд тархиа угаалгахгүй байх хамгийн чухал. Нэг иймэрхүү шум тараачихаад дагаад намирчихна гэсэн программаар явсаар удаж байна.
Д.Сумъяабазар мэдлэгтэй, ямар ч ажилд хариуцлагатай, сайн менежер хүн. Харамсалтай нь өөрийгөө рекламдаж, амбицлахдаа муу юм уу л гэж харж байна.
Үнэн хүчтэй. Түүний хотын даргаар томилогдохоос өмнө буюу Уул уурхайн яамны сайдаар ажиллаж байх хугацааны томоохон ажлуудаас тоймлон хүргэж байна. Хамгийн гол нь доорх ажлууд аль ч Засгийн үед бүрэн хэрэгждэггүй, орхигдсон асуудлууд байсныг онцлох нь зүйтэй болов уу.
- Эрдэс баялгийн салбарт хэрэгждэггүй байсан /огт мөрдөгддөггүй/ дүрэм, журам стандартуудыг батлаж мөрдүүлэх томоохон алхмуудыг хийж хэрэгжүүлсэн.
2. Байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх журмыг батлан мөрдүүлсэн.
3. Уул уурхайн олборлолт боловсруулалтаас үүсэх хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журмыг шинэчлэн батлан мөрдүүлсэн.
4. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт өнөөг хүртэл ямар ч зохицуулалтгүй явж ирснийг БОАЖЯ-тай хамтран шийдвэрлэж чадсан.
5. Уул уурхай, үйлдвэрүүдэд хамгийн чухал зүйлийн нэг бол хөдөлмөрийн аюулгүй байдал. Энэ дагуу ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг шинэчлэн баталсан.
6.Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн мөрдүүлсэн.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …