У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж Ерөнхий сайдаас огцрох хүсэлтийг УИХ-аар баталсантай холбоотойгоор түүний танхмын гишүүд ч мөн үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон. Гэхдээ танхимын гишүүдээс нэр бүхий хэдэн сайд үлдэх байх гэсэн яриа байгаа юм. Харин иргэд, олон нийт дараагийн Ерөнхий сайдад дэмжигдээд буй Л.Оюун-Эрдэнэий баг хамт олны талаар таамаг дэвшүүлэх болов. Энэ таамагт хэд хэдэн эмэгтэйчүүд яригдаж байгаагаас Соёлын сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэгийн нэр яригдаж эхэллээ.
Б.Батцэцэг нь МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэсэн, англи, орос хэлтэй.
1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх, улмаар Гадаад харилцааны Дэд сайдаар тус тус ажиллаж байжээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …