“Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ нь байгал эх дэлхийгээ хайрлан хамгаалах, дэлхийд хосгүй биет болон биет бус өв соёлоо уламжлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах чиглэлээр Монголдоо төдийгүй дэлхийн олон улсад үйл ажиллагаа явуулдаг.
Өдгөө “Тэнгэрийн үүд”, “Хөх луу”, “Хуагчин удган”, “Чононгоо төв”, “Жадан шонхор” төв, “Язгуурын таван тэнгэр”, “Цагаадай академи”, “Хуйтан тэнгэр”, “Бүргэд”, Өвөрмонголын “Мөнх тэнгэрийн хурай” “Тэнгэрлиг үйлстэн” гэх мэт 30 гаруй бөө мөргөлийн төвүүдээс гадна БНСУ, АНУ, ОХУ-ын Буриад, Тува улс, ӨМӨЗО-ны тэнгэр шүтлэгтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн томоохон ТББ юм.
Тус байгууллагаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэд, амьжиргааны түвшин доогуур өрхүүд, өрх толгойлсон эцэг эхчүүд зэрэг нийгмийн зорилтот түвшний иргэдэд туслах хандивын аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ жилийн тухайд дэлхий нийтэд тулгараад буй “Covid-19” аюулт цар тахалтай холбоотойгоор тогтоосон олон сарын турш хөл хорионы улмаас түлээ түлш, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүд, ялангуяа олон хүүхэдтэй айлуудад туслах зорилгоор “Тэнгэрлэг үйлс ”хандивын аяныг өрнүүлжээ. Аяны хүрээнд тэнгэр шүтлэгт Өвөрмонгол ахан дүүсийн халуун сэтгэлээр илгээсэн хандивыг нийгмийн зорилтот бүлэгт хүргэх тусламжийн ажлыг Монгол дахь төлөөлөгчид амжилттай зохион байгуулсан байгуулжээ.
“Тэнгэрлэг үйлс”хандивын аяныг Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт зохион байгуулсан бөгөөд Энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хот болон Дархан уул аймагт зохион байгуулсан бөгөөд нийт 358 айл өрхөд 16 сая гаруй төгрөгийн хүнсний болон түлээ түлшний тусламж үзүүлсэн байна. Дэлхий нийтээрээ аймшигт цар тахалд нэрвэгдэж, иргэдийн орлого бүх талаар хумигдсан энэхүү хүнд хэцүү цагт халуун сэтгэлээр тусламжийн гараа сунгасан “Дэлхийх тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо”ТББ болон үндэс угсаа нэгт Өвөрмонгол ахан дүүстээ чин сэтгэлийн угаас баярлан талархаж буйгаа тусламжид хамрагдсан өрхийн иргэд хэлж байлаа. “Тэнгэрлэг үйлс” хандивын аян цаашид ч үргэлжлэх ажээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …