Өнөөдөр Улаанбаатар хот гадаад орчны агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог хот болжээ. Агаарын бохирдол аюултай түвшинд хүрч хотын хүн ам ДЭМБын олон улсын стандартад заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их1 2, Монгол Улсын үндэсний стандартад заасан
жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшингээс буюу 25 µg/м3-ээс 3 дахин өндөр бохирдолд өртөж байна (хавсралт 1). Хэрвээ дорвитой санаачилга гаргаж, тодорхой арга хэмжээ авахгүй бол өртөлтийн түвшин дараагийн 10 жилийн турш бага багаар нэмэгдсээр байх бөгөөд хотын хүн амын эрүүл мэндэд ноцтой үр нөлөө үзүүлэх хандлага харагдаж байна.3
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн (1996) 5.2-т “хүүхэд бүр эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан. Улаанбаатар хотын агаарын бохирдол болон агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь тус хуульд заасан хүүхдийн эрүүл өсч бойжих, аюулгүй орчныг хангаж чадахгүй байна. Тус баримт бичгийн зорилтуудад хүүхдийн агаарын бохирдолд өртөмтгий эмзэг үеүүдийг амьдарч буй орчинтой нь холбож ойлгох, өртөлтийн хор хөнөөл цаашдын амьдралд нь хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох, мөн ийм
өртөлтүүдээс урьдчилан сэргийлэх, өвчний дарамтыг бууруулахын ач холбогдлыг онцлох зэрэг оршино. Түүнчлэн бид Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэж буй өвчлөлийг бууруулахад чиглэгдсэн цогц бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлох юм.
Хотын газар зүйн байрлал нь уулаар хүрээлэгдсэн хөндийд орших бөгөөд хүрээлж буй уулуудын бэлээр гэр хорооллууд
тархан байрласан байна. Эдгээр гэр хорооллын 60 гаруй хувийг оршин суугчдын өөрсдөө барьсан 1-2 давхар байшингууд эзэлдэг. PM2.5-ын ялгарлын 70% нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнаас ялгарч байгаа4,5 ба
үлдсэн хувь нь цахилгаан станц, автомашин болон аж үйлдвэрээс ялгардаг байна. Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүд нүүрс түлдэг зуухыг өвлийн (10-р сараас 3-р сар) турш ашигладаг бөгөөд түлшний зардал нь өрхийн эдийн засагт ихээхэн дарамт болдог. Нүүрсээр галладаг зуух агаарын бохирдлын гол шалтгаан болж байгаа тул агаарын бохирдлын концентраци нь оройноос шөнө дунд хүртэл, мөн үүрээр хамгийн өндөр байдаг. Дээрээс нь Улаанбаатар хотын газар зүйн байрлал болон уур амьсгал давхар нөлөөлж байна. Нийслэлийн өвлийн агаар Сибирийн эх газрын антициклоны хүчтэй нөлөөнд оршдог тул газар дээрх хүйтэн агаарын давхаргыг дулаан агаарын давхарга нөмөрч, улмаар хотын агаарын бохирдол хөндийн доод хэсэгт бөөгнөрч үлддэг. Агаарын бохирдлын өртөлтөнд хамгийн эмзэг
бүлэг бол хүүхдүүд юм. Агаарын бохирдолоос үүдэлтэй өвчлөлүүдийн улмаас нярай болон бага насны хүүхэд эндэх эрсдэл өндөр байдаг бөгөөд дэлхий дахинд жил бүр 230,000 хүүхэд гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй
амьсгалын доод замын хурц үрэвслээр нас барж,7 500,000 гаруй хүүхэд хоол хийхдээ ашигладаг хатуу түлшнээс ялгардаг доторх орчны агаарын бохирдлын улмаас эндэж байна. Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам үүдэлтэй нас баралт тооцогдох ёстой ч дэлхийн хэмжээнд үүнийг нэгтгэсэн тодорхой
тоо байхгүй байна. Мөн агаарын бохирдол төрөлтийн үр дүнд хүүхэд бага жинтэй, эсвэл дутуу төрөх зэргээр нөлөөлж, хүүхдийн уушиг гэмтсэнээр насан туршийн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс Монгол Улсад хүүхдийн сайн сайхныг хангах нэг гол хүчин зүйл нь тэднийг агаарын бохирдлоос хамгаалах явдал юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
225510 227255Thank you for sharing with us, I feel this website truly stands out : D. 725285