Татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд болон энэ чиглэлээр суралцдаг оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорих “Татварын бүртгэл-2020” улсын олимпиад энэ жил хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалж 100% цахимаар явагдлаа.
Энэ удаагийн олимпиадыг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч, доктор, профессор Г.Алтанзаяагийн нэрэмжит зохион байгуулсан.
7 дахь жилдээ явагдаж буй уг олимпиадыг уламжлал ёсоор
- Нягтлан бодогч, татварын улсын байцаагч, татварын мэргэшсэн зөвлөх
- Оюутан
гэсэн хоёр ангиллын хүрээнд 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр шатанд улсын хэмжээнд нийтдээ 396 хүн оролцож мэдлэг чадвараа сорьсон юм. Нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг 21 оролцогчид өнөөдөр 2-р шатны шалгаруулалтдаа цахимаар оролцлоо.
Олимпиадын 2-р шатанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүрэлцэн ирж олимпиадын үйл ажиллагаанд амжилт хүсч, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч, доктор, профессор Г.Алтанзаяад баяр хүргэлээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
306978 365542I enjoy your writing type, do maintain on writing! Ill be back! 755327