Эрэлийн гэгдэх Б.Эрдэнэбатыг шүүхээс “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож 7 жилийн хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болж, Б.Эрдэнэбатад 20 тэрбум гаруй төгрөгийг хохирогчид олгохыг даалгасан байдаг.
Харин Б.Эрдэнэбат энэ мөнгийг “хохирогчид төлөхгүй, төлөхгүйгээр талыг нь тараахад би суллагдана, тараахад бэлэн байна” гэж өмгөөлөгчдөө сайрхаж ярьсан тухай яриа хуулийнхны дунд тархжээ.
“Эх орон-МАШСН” –ийг 1999 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Б.Эрдэнэбат нь байгуулсан байдаг. Тус намын гишүүн асан Сам.Отгонбаяр гэгч Б.Эрдэнэбатын хэрэг дээр гэнэт гарч ирэн өмгөөлөгч Л.Энхбат гэгчийг дагуулан, давж заалдах шатны шүүгч нар, дээд шүүх, Ерөнхий шүүгчидтэй тойрон уулзалдах болсон нь хачирхалтай. Сануулахад Сам.Отгонбаяр 2004 оны сонгуулиар БЗД-т Ж.Гүррагчаад цөөхөн саналаар ялагдаж зарга хийх гэж яваад Хөх хотын консулын албаар тохиролцож гомдлоо татсан байдаг.
Өмгөөлөгч Л.Энхбат бол Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Зоригтой хамсан Б.Эрдэнэбатын хэргүүд дээр ажиллаж байсан ба хуулийнхан дунд “хонгилын өмгөөлөгч” гэж нэрлэгддэг этгээд аж. Энэ хоёр этгээд хүзүү толгой нийлүүлэн хуульчдыг тойрч уулзах болсон нь Б.Эрдэнэбатын сайрхал худлаа биш болохыг илтгэж байх шиг.
Б.Эрдэнэбат нь Хөгжлийн банкнаас болон бусдаас авсан 300 тэрбум гаруй төгрөгийн өр төлбөрөө төлөхгүй улсыг үлэмж хэмжээгээр хохироож байгаа хүн. Тэрээр шүүхийнхэнтэй зууралдаж, учрыг нь олж ирсэн туршлагатай, хонгилын шүүгч, өмгөөлөгч нарын туслалцаатайгаар маш олон хэргээс мултарч, банкыг хүртэл өөрийг залилан мэхэлж зээл олгосон гэж шүүхэд мэдүүлдэг, улмаар авсан зээлээ хүүгүй болгож, хэдэн жилээр ашигладаг ид шидтэн гэмээр түүхтэйг түүнээс авлагатай аж ахуйн нэгж, хүмүүс андахгүй. Энэ удаад ч гэсэн олон тэрбумын дүнтэй хэргээсээ хонгилынхны дэмжлэгтэйгээр сугарч үлдэхээр чармайж явна.
Түүний өмгөөлөгч Л.Энхбат нь Ерөнхий шүүгч Д.Ганзоригтой “хэргийг анхан шатанд буцаах талаар тохирсон”, “миний үйлчлүүлэгч дээрээ дээвэртэй, дороос тулаастай хүн” гэх зэргээр онгироотон ярьж явсан байх юм. Тэгэхээр Л.Энхбатын дурдсан “дээвэр” нь хэн юм бол?
Сам.Отгонбаяр ч гэсэн 2004 онд намын дарга Б.Эрдэнэбатдаа голгүй гомдосноо хэвлэлээр зарлан бухимдаж явсан хирнээ одоо яагаад түүнд туслах болов, түүнийг юу ийнхүү хөдөлгөв гэдэг анхаарал татаж байна. Энэ бүхний учгийг тайлах цаг ирэх болов уу?
Эх сурвалж: МАНАН бүлэглэл
… үнэн үү? Үнэн бол яах ёстой вэ? Шүүх хэзээ хараат бус болох вэ?
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
5 Comments
It’s really a great and helpful piece of information. I’m glad that you shared this helpful info with us. Please keep us informed like this. Thanks for sharing.
410525 753788I appreciated than you may be now. 289705