Автотээврийн үндэсний төв нь Цаг уур, орчны шинжилгээний газраас 7 хоногт 2 удаа хот хоорондын нийтийн зорчигч тээврийн батлагдсан замнал дагуух цаг агаарын урьдчилсан мэдээг хүлээн авч Улаанбаатар хот дахь зорчигч тээврийн төв, орон нутгийн автотээврийн төвүүд болон гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудад дамжуулан ажилладаг. Цаг агаар, замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд “Онцгой байдал үүссэн нөхцөлд ажиллах шуурхай бүлэг” хуралдаж, зорчигчдыг аюулгүй тээвэрлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг цаг тухай бүр авч, 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна.
Тухайлбал, нийт нутгаар цаг агаар хүйтэрч, төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 52-н даваа, Баруунхараагийн зам, Төв аймгийн Лүн сумаас Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум хүртэлх зам, Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэлх түр зам буюу Булган аймгийн Орхон,Дашинчилэн, Бүрэгхангай сумдын замууд тус тус хүндэрч онцгой нөхцөл байдал үүссэн тул замын нөхцөл байдал хүндэрсэн дээрх чиглэлийн шөнийн тээвэрлэлтэд гарах тээврийн хэрэгслүүдийг 2020-10-01-ний өглөө тээвэрлэлтэд гаргахаар, хүндэрсэн замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг ойр байрлах хот, суурин газар хоноглуулахаар тус тус зохион байгуулаад байна. Замд хоноглож буй зорчигчдын буудал, хоолны мөнгийг “Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгал”-ын нөхөн төлбөрөөр шийдүүлэх зохицуулалтыг хийсэн.
ЗТХС-ИЙН ТУШААЛААР УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 2020.10.01-НЫ 10.00 ЦАГААС 20.00 ЦАГ ХҮРТЭЛ ТҮР ХААЖ, АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ГАРГААД БАЙНА.
2020.10.01-ний өдрийн 10:00 цагийн байдлаар:
• Нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим нутгаар цас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замд халтиргаа гулгаа үүссэн байна.
• Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 72-260км хооронд зорчих хэсэгт үүссэн 5-50см зузаантай тогтсон цасыг “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-аас авто замын бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байна.
Дээрх замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удаашралтай байна.
• Улаанбаатар-Дархан чиглэлийн 52н давааны замын нөхцөл байдал хүндэрч хөдөлгөөн зогссон, цасан шуургатай байна.
• Улаанбаатар-Дундговь чиглэлд Ногоон довийн даваа цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн удаашралтай байна.
Дундговь, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн өмнөд хэсэг, Дорноговь аймгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, авто замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа тул иргэд, зорчигчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчиж, GPS-ийн 24 цагийн хяналтан дор аюулгүй, баталгаатай тээвэрлэлийг сонгон үйлчлүүлээрэй.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
188075 590798I truly like forgathering utile information, this post has got me even much more information! . 760732
534578 754614Appropriate humans speeches ought to seat as nicely as memorialize about the groom and bride. Beginer sound system about rowdy locations ought to always not forget currently the glowing leadership of a speaking, which is ones boat. very best man speeches brother 412419