Д.ЭНХСАЙХАН: СХД-ИЙН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙГАА АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ ГАРЦ, БОЛОМЖУУД ОЛОН БАЙНА
Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 15-ний өдөр орон даяар болно. Энэ удаагийн сонгуульд нийт 8169 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хуулийн дагуу орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгөх үйл ажиллагаа өнөөдөр Ниийслэлийн сонгуулийн хороон дээр боллоо. Энэ удаагийн сонгуульд АН-аас НИТХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу СХД-т нэр дэвшиж байгаа Даньдайгийн Энхсайхан нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.
НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХСАЙХАН: Би 2012-2016 онд нийслэлийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд урьд нь ажиллаж байсан туршлага, мэдлэг, чадвар дээрээ үндэслэж хэд хэдэн зүйл дээр анхаарал хандуулж ажиллана гэж бодож байна.
Нэгдүгээрт 2020-2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага, баримт бичгийн дагуу Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот руу шилжүүлсэнээр Улаанбаатар хотын түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой гэж харж байна.
Хоёрдугаарт гэр хороололын дахин төлөвлөлт дээр онцгой анхаарал хандуулж ажиллана. Гэр хороолол руу хөрөнгө оруулалт хийж байж тэнд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирна гэж үзэж байгаа. Мөн Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллана. Хөрөнгө оруулалт хүн амаа дагаж тэгш хувиарлагдах ёстой. Өнгөрсөн хугацаанд Зайсан руу хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлж гэр хороолол руу хийх хөрөнгө оруулалтыг нэмж иргэдийнхээ амьдрах орчин нөхцлийг сайжруулах тал дээр анхаарна. Мөн би 2012-2016 онд Нийслэлийн хот тохижолтын газрын даргаар ажиллаж байсан. Тиймээс иргэдийнхээ үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх тал дээр улам илүү анхаарал хандуулж ажилланаа гэж бодож байна.
Даньдайгийн Энхсайхан нь өмнө нь 2012-2016 оны хооронд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан төлөөлөгч хийх туршлагатай улстөрч юм. Тийм ч учраас нийслэлийн хамгийн их хүн амтай, гэр хороолол ихтэй СХД-ийн иргэдэд тулгарч байгаа асуудлуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах туршлага, мэдлэг боловсролтой гэдгийг нам нь үнэлж ИТХ-ын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшүүлээд байна. Энэ удаагийн сонгуульд Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөж байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
677776 888196Oh my goodness! an outstanding write-up dude. Thanks a good deal Even so Im experiencing problem with ur rss . Do not know why Struggle to register for it. Can there be any person locating identical rss issue? Anyone who knows kindly respond. Thnkx 206816
568443 772861How a lot of an unique article, maintain on posting greater half 772693