Төрийн албыг төрлийн алба болгож төсвийн мөнгийг ах дүү, хамаарал бүхий этгээдүүддээ танил тал, эрх мэдлээ ашиглан хуваарилуулдаг байдал өнгөрсөн дөрвөн жилд урд өмнөхөөсөө илүү цэцэглэсэн гэхэд хилсдэхгүй.
Үүнийг дэлгэрүүлж, төр түмнээ ихээхэн басамжилсан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат сайд юм. Тодруулбал, түүнийг төрсөн нутаг Увс аймагт 2019 онд 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхээр улсын төсөвт тусгасан байдаг. Гэтэл энэхүү бүтээн байгуулалтуудын аль өндөр дүнтэй, өнгөтэй өөдтэй тендерүүдийг тухайн үеийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хамаарал бүхий компаниуд болох “Ундарга констракшн” “ССТ-од” зэрэг компани авчээ.
Үүнээс “Ундарга констракшн” гэхэд Наранбулаг суманд 640 хүүхдийн суудалтай сургууль 3.8 гаруй тэрбум төгрөгөөр барина. Мөн Улаангом сумын эрүүл мэндийн төвийн барилгыг 350 сая төгрөгөөр барихаар төсөвлүүлжээ. Тус компани Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Т.Алтангэрэлийн хамаарал бүхий аж ахуйн нэгж. Мөн мань эр өөрийн үеэл дүүгийн нөхрийн компани нь Улаангом сумын III сургуулийг дулаанаар хангаж, жил бүр улсын төсвөөс 180 сая төгрөг авдаг байх жишээтэй. Тэрбээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын үеэл аж. Н.Цэрэнбат сайд байх хугацаандаа ах, дүү хамаатан садандаа тендер авахад давуу эрх олгоод зогсохгүй сонгуулиар штабын менежер байсан Н.Цогт-Очир гэдэг нөхрийг Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргаар томилуулжээ. Мөн Монголбанк, Иргэний нисэхийн газрын дарга нар ч гэсэн Н.Цэрэнбат сайдын өөрийнхөө үеэлүүд байжээ. Мөн тэрбээр төрөлх нутаг Хяргас сумандаа олон жил яригдсан хөв цөөрөм байгуулах ажлыг албан тушаалаа ашиглан зүтгүүлж эхлүүлсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй байсан талаар тухайн үед хэвлэлийнхэн олонтаа нийтэд мэдээлж байсан. Тодруулбал, Хөв цөөрөм барих ажлыг “Хүрд”, “ССТ-Од” компани түншлэл хэлбэрээр хамтран хийж гүйцэтгэж буй. ССТ-Од компани Увс аймгийн МАН-ын дэд дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Э.Баатарсангийн аав н.Эрдэнэбаатарынх. Э.Баатарсангийн эхнэр Н.Цэрэнбат сайдтай үеэлүүд байх жишээтэй.
Увс аймагт өрнөсөн хэдэн тендер, албан тушаалын томилгоог сөхөж үзэхэд л Н.Цэрэнбатын хуудуутай үйлдлүүд ил болж байна. Нутгийн иргэд нь ч эдгээр үйлдлүүдэд нь үүнд дүгнэлт хийгээд өнгөрсөн сонгуулиар түүнд итгэл хүлээлгэсэнгүй. Сайдын сэнтий дээрээс УИХ-д дахин нэг өрсөлдөөд мань эр бараагүй. Уг нь нэр цэвэр, гишгэсэн мөр нь зөв байсан МАН-ын хэнд ч тун ээлтэй сонгууль болж өнгөрсөн юм. Даанч хийсэн ажил бараг байхгүй, төрийн албыг төрлийн алба болгосон зэрэг үйлдлүүдийг нь ард түмэн нүдтэй учраас зүгээр өнгөрөөгүй бололтой.
Гэтэл сонгууль дуусч, зарим албаны томилгоонууд явагдаж буй энэ цаг үед намын даргынхаа өрөөгөөр Н.Цэрэнбат дахин сайд болох эсвэл томоохон албан тушаалд очих зэрэг санаагаа илэрхийлж яваа сурагтай. Ард түмэн, Увсын цэнхэр хязгаарт байгаа нутгийнхнаасаа ичдэггүй юм бол та ядаж ЖДҮ-д холбогдсон хэргээ шалгуулж буруугүй гэдгээ нотолж чадсаныхаа дараа албан тушаал руу гүйгээрэй. Таны тендер, төрийн алба хоёрыг эрх мэдэл, эр бяраараа дээрэмдэж авдаг шигээ төрийн албанд дахин 4 жил шигдэх хүсэл тань туйлын увайгүй байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
629 Comments
I simply want to mention I’m new to blogging and absolutely loved you’re web page. More than likely I’m likely to bookmark your blog post . You actually have impressive posts. Many thanks for revealing your blog site.
very nice submit, i actually love this website, carry on it