Сонгуулийн өмнөхөн эхэлсэн улстөрчдийн албан тушаал, ашиг сонирхлоо хэтрүүлсэн хэргүүдэд хариуцлага тооцох, гэм буруутай нь тогтоогдсон эрхмүүдэд ял өгч төрийн төмөр нударгыг үзүүлэх ажил энэ өдрүүдэд эд дундаа үргэлжилж байна.
Өнгөрсөн 2018 оны сүүлээр олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн ЖДҮХС-тай холбогдох хэргүүд энэ өдрүүдэд шийдэгдэж байна. Хэдийгээр сонгуулийн дараа эрх баригч нам төрөө "тонож", ард түмнээ хуурсан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Батзориг тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүдэд ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авахдаа ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан хэрэгт нь тодорхой хэмжээний хариуцлага тооцож, ял өгөв.
Гэтэл ЖДҮ-дсэн атлаа ширхэг тоос ч өөртөө хүргэхгүй шахам яваа хэд хэдэн хүний нэг нь энэ шинэ Засгийн газрын Шадар сайд Я.Содбаатар юм. Тоос хүргэх нь байтугай албан тушаалын тоосоороо ард түмнийгээ булж байна.
Хэргийг эргүүлэн сануулахад, Шадар сайд Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайд байхад түүний эзэмшлийн “Эпато анарваан” компани 2018 онд ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Өөрөө ч тэрийгээ хүлээн зөвшөөрч сайдын суудлаасаа хүртэл огцорсон. Тэрбээр уг компаниа 100 хувь эзэмшдэг болохоо өөрийн 2017 оны ХОМ-ийн тайландаа дурдсан байдаг. Ингээд ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан нь олон нийтэд ил болж шуугиан дэгдэхтэй зэрэгцэж уг зээлээр өөрийнх нь эхнэр төрсний дараах эх, нярайн сувилал барьсан гэх хариултыг олон нийтэд өгсөн юм.
Гэвч нуухын авах гэж байгаад нүдийг нь сохлов гэгчээр түүний энэхүү сувилал барьсан гэдэг “зөөлхөн”, үнэндээ уярам хариулт нь даамжирч тансаг зэрэглэлийн сувилал болж хувирах нь тэр. Тодруулбал, Шадар сайдын эхнэрийн ЖДҮХС-гаас 1.2 тэрбумаар нь авч эхнэртээ өгч бариулсан уг сувилалд 7 хоног үйлчлүүлэх үнэ 2.9 сая төгрөг болох нь илчлэгдэв. Ингээд жижиг дунд бизнес эрхлэгч жинхэнэ ЖДҮ-чдэд очих ёстой байсан тэр их мөнгийг эрхэм Я.Содбаатар сайд 1.2 тэрбумаар нь авч байгаад бийлэгжүү, баячуудад зориулсан тансаг зэрэглэлийн сувилал бариулчихсан нь тодорхой болов. Жирийн иргэд байтугай дундаж давхаргынхан хүртэл Я.Содбаатар сайдын ЖДҮ-дэж байж барьж байсан сувиллын хаалгаар нь ч бараг шагайж дийлэхгүй л болов уу хэмээн тухайн үед сошиалаар нэг шуугиан болсон.
Энэ бүхний дараа хэсэг гүрийсэн Я.Содбаатар сайд өөрийн буруугаа хүлээж Зам, тээврийн хөгжлийн сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорч хариуцлага хүлээв. Ерөнхий сайд ч тухайн үед нь зөв жишиг, ёс зүйн хариуцлага хүлээдэг байх нь улс төрчдөд байх хэрэгтэй. Дараагийн сайд нарыг томилохдоо элдэв хэрэг төвөгт нэр холбогдоогүй нэр цэвэр, гар цэвэр хүмүүсийг томилно гэдгээ ч онцолж байв.
Гэтэл ердөө жил гаруйхан хугацааны дараа Ерөнхий сайд өөрийн хэлсэн үгнээсээ буцаж, Я.Содбаатарыг Шадар сайдын албанд томилж орхив. Хаана байна нөгөө шударга ёс, хариуцлага, ёс зүй. Ямар нь ЖДҮ-дсэн болохоор шоронгийн хаалга татаж, ямар хүн нь ЖДҮ-дсэн хэдий ч даргын суудалд тухалдаг билээ. Энэ чинь хариуцлагын тогтолцоо мөн үү. Угтаа бол иргэдийн эрх, боломж бололцоод халдсан бүх хүн хариуцлага хүлээж, тохирсон шийтгэлээ хүртэх ёстой бус уу. Ямар ЖДҮ-чин нь шоронд ялаа "тэврээд", ямар ЖДҮ-чин нь ордонд тамгаа "тэврээд" суух ёстой юм бэ. Ард түмний боломжийг хулгайлсан, төрөө "тоносон" л бол тэд бүгд адил тэнцүү шийтгэл авах нь зүйн хэрэг.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
660 Comments
Зөв шдээ
I just want to mention I am newbie to blogging and site-building and certainly liked you’re web site. More than likely I’m planning to bookmark your website . You definitely have impressive article content. Thank you for revealing your web-site.