Өргөн хэрэглээний хүнсний ногооны үнийг “Барс” захаас сурвалжиллаа. Хамгийн хямдаар хүнсний ногоо борлуулдаг “Барс” захад шинэ ургацын төмс 1500-2000 төгрөг, сонгино 2000 төгрөг, лууван 1600-2500 төгрөгийн хооронд худалдаалж байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс 100-200 төгрөгөөр хямдарсан гэдгийг ногооны худалдагчид хэлж байлаа. Шинэ ургацын ногоо гарсан хэдий ч хүнсний ногооны үнэ өндөр хэвээр байгаа юм.
Энэ талаар хүнсний ногооны бөөний төвийн худалдагч Ц.Лувсанцэрэн “Энд зарагдаж байгаа ногоонууд бүгд шинэ ургацын ногоо. Манайд монгол төмс нэг килограмм нь 1700 төгрөг, лууван 1600 төгрөг, сонгино 1700 төгрөгөөр зарагдаж байна. Өчигдөр нэг килограмм төмсний үнэ 2000 төгрөг бүр зарим газар 2200 төгрөг хүрч байсан. Өнөөдөр үнэ бага зэрэг буурсан байна” гэсэн юм.
Шинэ ургацын монгол төмс нэг килограмм нь 1800 төгрөг, лууван 2500 төгрөг, хүрэн манжин 1800 төгрөг, монгол сонгино 1500 төгрөгөөс 2500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Шинэ ургацын ногоо гараагүй байхад төмсний үнэ тэнгэрт хадаж буурах шинжгүй байсан бол өнөөдрөөс үнэ буурах төлөвтэй байгаа аж. Худалдагч Б.Баттулга “Энэ жил ургац арвин байгаа. Маргааш Жаргалантын ургац ирэхээр хүнсний ногооны үнэ буурах байх. Манайд шинэ ургацын монгол төмс нэг килограмм нь 1800 төгрөг, лууван 2500 төгрөг, хүрэн манжин 1800 төгрөг, монгол сонгино 1500 төгрөгөөс 2500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Хүнсний ногооны үнэ үргэлж хэлбэлзэлтэй байдаг. Маргааш өсөх эсэхийг бид мэдэхгүй” гэв.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоож, хилээ хаасан. Гэсэн хэдий ч урд болон хойд хөршөөс орж ирэх хүнсний бүтээгдэхүүний импорт хэвийн үргэлжилж байгаа. Хөл хорионоос үүдэн олон иргэд ажилгүй болж байгаа ч хүнсний ногооны үнэ хэт өндөр байгааг иргэд шүүмжилж байлаа.
Иргэн Б.Энхцэнгэл “Шинэ ургацын ногоо гарсан хэрнээ төмс, лууван үнэтэй байна. Коронавирусаас болоод эдийн засаг муу, иргэд ажилгүй, мөнгөгүй байна.Өдөр бүр хэрэглэдэг төмс лууванг ийм өндөр үнээр худалдаж авах иргэдэд хэцүү байна шүү дээ. Хүнсний ногоо ч гэлтгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буугаасай л гэж бодож байна даа ” гэсэн юм.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 8.3 мянган га талбайд хүнсний ногоо тариалж, нийт хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан. Манай улс хүнсний ногооны дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангах зорилго тавьж байгаа ч өнгөрсөн онд импортоор 385 тонн төмс, 18406.3 тонн сонгино, сармис оруулж ирсэн. Цаашид эх орны хөрсөнд ургасан эрүүл чанартай хүнсний ногооны тариалалтыг дэмжиж нийт хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангадаг болох шаардлагатай байгаа юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
8 Comments
Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.
Thanks so much for the blog post.