Эгэл нэгэн ээж хүн өөрийн үр хүүхдэдээ хайртай байдагтай ижил өөр бусдын бяцхан зүрхэнд мөн л энэрлээ харамгүй хайрлах тохиолдол бишгүй байдаг. Тэгвэл улс төрч эмэгтэйчүүдийн хувьд өөрийн гэр орон, үр хүүхэд, гадаад дотоод үзэмж, хувь хүний хөгжүүлэлт, нийгмийн оролцоо, мэдлэг оюунаа тэлэх зэрэг анхааран зохицуулах ажлууд тоо тоймгүй их.
Монгол улсын хувьд энэ жил буюу 2020 оны сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжинэ гэдэг онцлогоороо 1992 оноос хойш явагдсан бүх сонгуулиудаас шинэлэг байх нь. Учир нь судалгаа шинжилгээний дагуу эмэгтэй эрх баригчид гэмт хэрэг, хээл хахуульд өртөх магадлал эрэгтэйчүүдтэй харьцуулахад бага. Монголын хувьд яг одоогийн шийдвэрлэх хамгийн тулгамдсан асуудал бол нийгмийн бодлогын асуудал юм. Уул уурхай, эдийн засаг, хот төлөвлөлт зэрэг энэ бүх чиглэлүүдэд нийгмийн асуудлыг шингээж шийдвэрлэх нь ард түмнээ гэсэн засгийн газрын үндсэн баримтлал байдаг билээ. Олон улсын судалгааны дагуу эмэгтэй эрх баригчид нийгмийн асуудлыг бодитоор харж шийдвэрлэх чадвар илүү давамгай байдгийг тодорхой харуулсан байдаг.
Хүүхдийн эрхэнд хамгийн түрүүнд эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих, хайрлаж халамжлуулах, хоол хүнс хувцсаар гачигдалгүй өсөх ёстой тухай тусгасан байдаг. Тэгвэл эрүүл бөгөөд аюулгүй орчныг эмэгтэй хүний энэрэнгүй зөөлөн хийгээд шийдэмгий ухаанаар бүрдүүлэх хэрэгцээтэй байгааг бид олон парламентийн ард гарсны эцэст яс махандаа тултал мэдрээд байна.
Үүний нэгэн жишиг бол Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй М.Нарантуяа билээ.
Enter.mn сайтын хамт олонд ирүүлсэн иргэний санал сэтгэгдлийн дагуу сурвалжлагаа хүргэж байна…
2018 оны 8-р сарын 23-нд З.Дөлгөөнмөрөн охин Монгол улсын иргэн болж эх эцгийнхээ нар нь болж хорвоод мэндлэв. Гэвч төрөөд дөнгөж сар гарантай байсан Дөлгөөнмөрөн охин өвлийн эхэн сараас хавар хүртэл нийслэлийн хүүхэд багачуудын хамгийн том зовлон болсоор ирсэн ханиад хатгаагаар өвчлөн мөн л энэ бэрхшээлийг давж биш дайраад гарах болсон. Агаар амьсгалын замаар тархдаг энэхүү халдварт өвчнийг сүүлийн 10 жилийн хугацаанд дарж дийлж чадалгүй жил болгон эмнэлэг эм тарианы асуудал яригддагийг нуухын аргагүй. Улсын эмнэлгийн ажлын ачаалал, эм тарианы хэрэгцээ, цалин хөлсний асуудал гээд өөлөх зүйл мундахгүй их. Ийм нөхцөл байдалд тэр их ачааллыг давж гарахыг хичээж буй эмч сувилагчдаа хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдсөн тухайгаа Дөлгөөнмөрөн охины ээж Болор бидэнтэй хуучиллаа.
Дөлгөөнмөрөн охины ханиад ганцхан өдрийн дотор амь настай нь тулах хэмжээний асуудал болон хувирсан. Сувилагч эмч бяцхан охинд бичигдсэн тариан дуслыг буруу залгаснаас үүдэн зүрх зогсож сэхээн амьдруулах тасагруу нэн даруй шилжсэн байна. Сэхээн амьдруулах тасагт тасралтгүй 45 хоног хэвтсэн охины ээж аргаа барж гадаадад эмчлүүлэх арга зам эрэлхийлжээ. БНХАУ-ын эмнэлэгт хандаж, төрөөд удаагүй байгаа охиныхоо амийг аврах зорилгоор байгаа бүхнээ бэлэн мөнгө болгож хилийн чандруу явсан нь хамгийн зөв шийдвэр байсан гэдгээ ээж Болор хэллээ. Гэсэн хэдий ч нийт эмчилгээний зардал 120 сая төгрөг болох тухай төсөөлөөгүй байв. Иймээс нийгмийн төлөө гэсэн чин сэтгэлтэй, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч М.Нарантуяад туслалцаа гуйж хандсан байна. Тухайн үед дутагдсан 40 сая төгрөгийн зардлыг эгэл нэгэн эмэгтэй болох Нарантуяа 2 хоногийн дотор буцалтгүй тусламжаар босгож охины амийг аврах үйлсэд хоёргүй сэтгэлээр оролцсоныг дурдах нь зүй ёсны хэрэг.
Дөлгөөнмөрөн охины асуудлыг сонсоод М.Нарантуяа хэлэхдээ “Монголын төрийн алба, эмнэлгийн нөхцөл байдал маш хүнд. Тэд ч гэсэн гэртээ очоод хүний л ээж аав. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй тул би туслахыг хичээе…” гэх үгс эх хүний сэтгэлийг зөөллөж, дэм болж чаджээ.
Болсон явдал, бодит түүх хүний зам мөрийг тодорхойлдог гэдэг. Нарантуяа бол жирийн нэгэн эмэгтэй. Төр засгийн эрх баригч биш хэдий ч хүний хүүхэд гэлтгүй олон хүмүүст, гэр бүлд сэтгэлээсээ тусалсаар ирсэн. Монголын төрд ийм л уяхан, зоригтой, шийдэмгий сэтгэл дутаад байгаа юм болов уу….
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
8 Comments
Нара үнэхээр сайхан сэтгэлтэй бусдад туслая гэсэн хүсэл эрмэлзэлтэй мундаг бүсгүй байна!
Like!! Thank you for publishing this awesome article.