“Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэлээс Чингэлтэй дүүргийн 25-р тойрогт нэр дэвшигч Д.Уламбаяртай ярилцав.
-Таны нүүр номоор атаманууд гэсэн юм харагдаад эхэллээ. Ямар учиртай билээ.
-Би хүмүүсийн сэтгэлгээ хандлагыг хэрхэн яаж өөрчлөх, улс орны амьдралыг хэрхэн яаж өөд нь татах онол үзэл баримтлалыг ойлгох гэж олон жил эрэл хайгуул хийж явна. Монгол улс сэргэн мандсан тэр цаг үе бүрдээ нэг л бодлогыг хэрэгжүүлсэн байна. Тэр нь айл бүрийн “АХ”-ыг хариуцлагажуулж, тэдэнд ачааны хүндийг үүрүүлж, эрхийг нь эдлүүлсэн байна. Бид гэр бүлсэг ахан дүүсийн харилцаа асар их үнэ цэнтэй байдаг соёл дээр тогтдог ард түмэн учир заваан залхуу, ажилгүй нөхдийг айл бүрийн “АХ”-д хариуцуулах замаар хүмүүжүүлж байж. Төр тэдэнтэй зууралдаж тэднийг хүмүүжүүлэх гэж цаг зав, зардал мөнгөө гарздах үүргээс чөлөөлөгддөх учир бүх нийтийн хүчийг аугаа их үйл хэрэгт чиглүүлж чадаж байсан байна.
Хүн ахтай, дээл захтай гэдэг нь Монгол төрийн хар хайрцагны бодлого болж таараад байна.
-Энэ нь юу гэсэн үг бэ
-Нөгөө талаас нь харвал гадны бодлоготонгууд Монгол төрийг мөхөөхдөө айлын ахын үүрэг оролцоог саармагжуулах, тэднийг хүч түрэн цус урсган дарж байж зорилгодоо хүрсэн түүхүүд олон байна. Ургийн бичгийг, сор болсон хүмүүсийг нь хомроголон устгах, хавчин гадуурхах, хамгийн арчаагүй сул дорой, долдой нөхөдөд өндөр шан харамж өгөх, албан тушаал дэвшүүлэх, авилгал хээл хахуулаар нийтийн ёс зүйг булингартуулах, хэт халамжийн бодлогыг хэрэгжүүлэх гээд үй түмэн арга хэрэглэж. Манж хятадууд, оросуудын бидэн дээр туршиж хэрэгжүүлсэн хамгийн харгис гэмээр энэ бодлогыг сүүлийн 30 жилд Монголын төр, Монгол төрийн зүтгэлтэнгүүд өөрсдөө төрөө барьж байхдаа өөрийн ард түмний эсрэг хэрэглэж байгаад нь үнэхээр хармасаж, гутаж явдаг.
Албан тушаалын наймаа, цүнх баригчдын сэргэн мандалт, хавтгайрсан халамжийн бодлого, төрийн албаны цус ойртолт, нам эвсэлээр нь ялгаварлан гадуурхалт, баян хоосны хэт ялгаа, ардчилал хийрхэлээр өвчилсөн ходоод нь хоосон ард түмэн, хэдэн халтар төгрөг харвал юугаа ч арилжхад бэлэн үймсэн олон. Эх захаа алдаж эрх ярьж цээжээ дэлдсэн ажилгүй амьдралгүй залхуучуудаар дүүрсэн улс орон. Өр шир, өвчин зовлонд нэрвэгдээгүй айл өрхүүд.
Өнгөрсөн 30 жилээс бидний олсон олз. Одоо тэгээд энэ хэвээрээ цаашид хэдэн жил тэсэх тэсвэр бидэнд байгаа билээ гэдэгээ бодох цаг одоо болсон.
-Наад асуудлыг чинь шийдэх гэж бид сая Үндсэн хуулиа хүртэл өөрчилсөн биз дээ.
-Үндсэн хуулийн өөрчлөх явцад энэ асуудлыг шийдэх боломж бүрэн байсан. Харамсалтай нь энэ боломжоо ашиглаж чадсангүй харин ч бүр бидний зовлон дээр зовлон, хагарал дээр хагарал, сүйрэл дээр сүйрэл нэмсэн өөрчлөлт болсон. Ард түмэн энэ нэмэлт өөрчлөлтийн гай зовлонг тун удахгүй арьс махаараа мэдэрч эхэлнэ. Тэгээд хичнээн уйлавч оройтсон байх вий гэдэгэээс айж байгаа. Ийм өөрчлөлтийг гадныханы гар хөл болж тэдний захиалгаар хиийсэнийхээ ялыг УИХ-ын дарга Г.Занданшатар, ҮХ-лийн эх баригч гэх Д.Лүндээжанцан нар эдлэх өдөр ирэх биз. Энэ өөрчлөлтийг өөгшүүлж дэмжсэн бүх хүн хариуцлага хүлээх ёстой.
Одооны өөрчлөлтөөр 1-рт бид газар нутгаа эзэнгүй болгосон, 2-рт ард түмэн нам эвсэлээс болж хагаралдах явдалыг үндсэн хуулиар өөгшүүлсэн, 3-рт албан тушаалын наймаа хуульчлагдсан. Энэ гурван өөрчлөлт биднийг сйрүүлэх гурван том цоорхой, биднийг залгих гурван том хар нүх болсон. Үр дагавар нь хэцүү дээ хэцүү.
-Тэгээд одоо яах ёстой юм бол
-Арга ядахдаа “АТАМАН” гэдэг үгтэй зууралдаад явж байна. Уг санаа нь бол төр сэргэн мандахын тулд хоёр төрлийн хүнийг дэмжиж, өөд нь татаж босгож ирэх ёстой.
Нэг дэх хүн нь: Айлын томчууд буюу айлын ах нар. Тэд дэг ёсыг сахиулж, зан заншил, ёс зүй, ураг удмын үнэт зүйлсээ тээж өвлүүлж, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээж явдаг хүмүүс. Тэд мөнгө төгрөгтэй баян тарган байхдаа чухал биш, харин ёс зүйтэй мэдлэгтэй сэтгэлтэй, зангаргатай байж бүх гэр бүлээ атгаж, удирдаж чиглүүлж чаддаг байх ёстой. Гэр доторх төрийн тэргүүн гэр доторх шүүгч, гэр дотор и сурган хүмүүжүүлэгч нь байж айл гэрийн ноён нурууг тулж түшиж явах учиртай.
Жишээ нь миний аав ээж хоёр хоёулаа 10 гаруй үр хүүхэдтэй өнөр өтгөн айлын хүүхдүүд. Тэдний үр хүүхдүүд гэж тоймгүй олон хүн байна. Нас ахиад ирэхийн хирээр хурим найр, гуйлга түүлэг, үхэл оршуулга, үс даахь гээд бүх зүйлд хүчээр оролцохоос өөр аргагүй байдалд орж байна. Би өөрөө айлын том. Авга нагац нар цөөрөхийн хирээр тэдний үүрч байсан ачаа миний нуруун дээр шилжиж ирж байгаа нь мэдрэгдэж эхэлж байна. Тэгэхээр энэ бүх зүйлд эхнээсээ суралцаж үр хойчдоо өвлүүлэх үүрэг хүлээхээс өөр арга надад алга.
Хоёр дах хүн нь: Үйлийн эзэд. Юм юм хийх гээд л оролдоод яваад байдаг, айл бүлийн хамаг ажлыг зохицуулж өөрийгөө ч умартан гүйж явдаг айлын ахуйт төрийг тэгшитгэж явдаг хүмүүс . Орчин үеийнхээр бол бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс үйлийн эздэд жаахан дөхөж очих байх. Гэхдээ манай бизнес эрхлэгчдэд нэгдмэл эрх ашиг, үндэсний эрх ашиг гэх юм алга. Зөвхөн мөнгөн ашгийн төлөө хэт улайран зүтгээд байна. Мөн энэ хүмүүс бодлого тодорхойлоход аль болох бага оролцож, томчуудын тодорхойлсон хүрээн дотор аль болох овжин ажиллах ёстой болж таараад байна. Үйлийн эзэдэд амиа хичээх, ашиг олох, эд баялагт татагдах мэдрэмж өндөр байдаг тул энэ хүмүүс төрийн бодлого тодорхойлоход их оролцоод ирэхээр нийтийн эрх ашиг ямагт хохироод байдаг талтай. Гэхдээ төр Үйлийн эзэдээ аль болох ихээр дэмжиж тэдний ажиллах орчинг, өсөж дэвжих орон зайг чөлөөтэй тавьж өгөхийн төлөө ажилладаг болсон нөхцөлд энэ хоёр гэр нийлж хамтарч ажиллаж чаддаг. Манайд бизнесменүүд олноороо төр лүү зэтгээд байгаа нь буруу л үзэгдэл.
Ийм хоёр төрлийн хүмүүсийг нийлүүлэд томъёолж чадах энгийн хар ярианд эргэлтэнд орж чадсан үгээр одоохондоо “атаман” гэсэн үг тодроод байгаа юм. Цаашдаа арай өөр үг хэрэглэнэ . “Одоохоноо” ингэсгээд явж байг. Шинэ үг таниулах гэж оролдсоноос арай дөхөм байгаа юм.
-Та тэгээд атамануудтай нийлж юу хийх гээд байна.
-Бид ойлголцож нэгдэж чадвал хийх ажил асар их байгаа. Гурван атаман нийлэхэд л хийж чадахгүй ажил, бүтээж чадахгүй үйл гэж үгүй болно. Тиймээс атамануудаа тоохгүй бол ямар үр дагавартай байдаг талаар жаахан тодруулах нь зүйтэй.
Төр айлын АХ нарыг үнэгүйдүүлж тэднийг алгасаад иргэдтэй харьцаад ирэхээр дүү нар эзэнгүйдээд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж эхэлдэг. Хулгай дээрэм, хүчин, албан тушаалаа ашиглах зэргээр аль муу муухай бүхнийг хийсэн хүмүүс арга саам хэрэглэж төрийг хуураад, авилгадаад хэнд ч хариуцлага тооцож чадахгүй сул чөлөөтэй яваад ирэхээр бүх нийтийн ёс зүй уналтанд ордог.
Төр ҮЙЛИЙН ЭЗДИЙГ алгасаад ажилгүйчүүд, арчаагүйчүүд, залхуучуудыг халамжлаад ирэхээр ажил хийх хүн, ачаа өргөлцөх хүн үгүй болж бүгд хоосон цэцэрхэж, зүгээр сууж байгаад баяжихыг хоосон мөрөөдсөн ядуучууд, их зантангууд орчлонгоор дүүрч амьдрал, ахуй төр маань уналтанд ордог.
Бид яг ийм байдал орчихоод хамаг хүн хүч, хөгжил дэвшил, хөрөнгө мөнгөө салхинд хийсгэж “өөрсдийн өөдгүйгээсээ болж олз хайсан бусдын идэш болоод” дуусах гээд байна.
-Та гарлаа гэхэд үүнийг өөрчилж чадах юм уу.
-Бид биш юм бол өөр хэн үүнийг өөрчлөх юм. Яг юуг эхлээд хийвэл зөв гэдгийг мэдэж байгаа хүн бидний дунд хир олон байгаа юм. Юу хийх ёстойгоо ойлгож байгаа ч түүнийхээ төлөө тэмцэж чадах эр зоригтон хэд байгаа юм. Эр зоригтон байлаа гэхэд түүнийг дэмжих баг хүн хүчтэй нь хэн байна. Энэ мэтээр асар олон асуултыг би өөрөөсөө асууж байна. Тэгээд л зүтгэхээс өөр аргагүй гэж нөхөд минь шахсан учир ингээд сонгуульд ороод явж байна. “Монголын эринг” эхлүүлнэ хэмээн том чуулган хийчихсэн.
Үзэл санаа, итгэл үнэмшил, үнэт зүйлийнхээ тугийг хатгаж онол номлолоо боловсруулсан, улс төрийн эвсэлээ байгуулчихсан. Ахмадууд, бас хөх өвгөдтэйгөө зөвшилцөж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Тэмцэгчид иргэний нийхэмийн байгууллагууд, хөдөлгөөнүүдтэйгээ ойлголцож эвлэж байна. Бид чадлаараа л зүтгэж байна.
-Нэр дэвшиж буй “Сахигтун ! Үндсэн Хуулийн 19” эвсэлийнхээ тухай тодруулаач.
-Бидний хэсэг нөхөд энэ сонгуульд их ач холбогдол өгч Жудагт Монгол хөдөлгөөний ахмадууд, эрдэмтэдтэйгээ хамтарч Х.Бат-Ялалт даргатай Монголын хүний төлөө нам, Н.Дашдаваа даргатай Монгол Консерватив намын хамтран байгуулсан “Сахигтун ! Үндсэн Хуулийн 19” эвсэлд нэгдсэн. Иргэний хөдөлгөөний залуучуудтайгаа эрдэмтэд мэргэд нь нэг баг болж сонгуульд оролцож байна.
-Танай эвсэлийн нэр “Ковид -19” гэдэг шиг санагдаад байх юм. Яагаад ингэж нэрлэв
-Санамсаргүй тэгээд таарчихлаа. Бид эхнээсээ л Үндсэн хуулийн 19 дэхь заалтыг баримталж ажиллана хэмээн тохирч эвсэлээ байгуулсан. Гэтэл гэнэт 19 гэсэн тоо маань дэлхий даяар танил болоод хувирчихлаа. Сонирхолтой л давхцал. Бид ч нэг их өөрчлөх бодолгүй байсаар сонгуульдаа орчихов.
Уг нь “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалт л даа.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд огт хэрэгжүүлж чадаагүй, огт ашиглагдаагүй Үндсэн хуулийн заалт. Энэ заалтын ажиллагаанд оруулах, үндсэн хуулиа мэдэж сахихыг дээр дооргүй хаана хаанаа анхаардаг болгоход чиглэгдсэн нэр юм.
-Таны сурталчилгаа огт харагдахгүй юм. Ямар учиртай юм бэ
-Учирсаад байх юм ч алга л даа. Ер нь бол би 3 дахь удаагаа Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байна. Сонгуулийг бага сага ойлгоно. Гудмаар дүүрэн самбар хадаж, сонин сэтгүүл тарааж, суваг бүрээр ярьж үзсэн түүх надад бий. Одоо намайг хэн таньж байгаа юм. Тэгэхээр үр дүнгүй байсан гэсэн үг. Тэгээд ч дотоод сэтгэлээ чагнаад үзэхэд сэтгэл хөдлөлд автаж ийм дэмий зүйл хийх хэрэггүй л гээд байна.
Иймд сурталчилгааны сонин сэтгүүл тарааж, гудамжны самбар хадахгүй. Арай өөр арга зам байх ёстой.
-Тэгвэл хэрхэн яаж
-Бүгд хожигддог чөтгөрийн тойрогт ороод бид гацчихсан байна. Эрх баригчид маань иргэддээ таалагдахын тулд, эрх мэдэлдээ тогтож үлдэхийн тулд улсаа хохироогоод, ирээдүйгээ хохироогоод баахан хөрөнгө мөнгө салхинд хийсгэчихсэн.
Улс төрчид , нэр дэвшигчид нь өнөөдөр л ялж байвал маргааш юу ч болсон хамаагүй гээд баахан өр зээл тавиад, эсвэл бохир мөнгөтэй зууралдаж бөөн зардал гаргаад хохирчихсон. Хамгийн аюултай нь цаанаасаа уятай болоод насан туршдаа навталзаж амьдрах хавханд орчихож байгаа юм. Ялсан нь хараагдаж ялагдсан нь гудманд хол шидэгдэнэ. Иргэд нь өнөөдрийн уушиг л олдож байвал маргааш ямар хамаатай юм гээд бохир эх үүсвэрээс гарсан бохир мөнгөнөөс хувь хүртэж хам хэрэгтэн болоод амаа үдүүлчихсэн.
Эцсийн дүндээ бид улс оныхоо ирээдүйг, үр хүүхдийнхээ ирээдүйг үр могой адил өөрсдөө идээд суугаа гашуун дүр зураг сонгууль бүрээр давтагдаж байна.
Үүнээс салахын тулд эхлээд МАН, АН-ын нэр дэвшигчдийг огт хайрлах сэтгэлгүй, огт өмөөрөх сэтгэлгүй бүгдийг нь солих хэрэгтэй байна. Дараа нь тэднийг сольсон хүмүүсийг ч бас дахин солих шаардлага гарах байх. Ингэж байж төр цэвэрлэгдэнэ.
Үндсэн хуулийн 3.1-д тодорхойлсон “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн эрхээ хэрхэн яаж эдлэхээ ард түмэн минь мэдтүгэй.
Ярилцсан В.Нэргүй.

More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
563917 587436This really is some wonderful info. I expect additional facts like this was distributed across the web today. 927238
397799 457464I visited lots of web site but I conceive this 1 holds something extra in it in it 360564