Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдрийг тэмдэглэхтэй холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням мэдээлэл өглөө. Түүний хэлснээр түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/-т хүнс зарах хориотой аж.
Тэрээр “Хэрэглэгчид хүнс худалдаж авахдаа хаяг шошгыг нь анзааралгүй авснаас хадгалалтын горим зөрчигдсөн эсэхийг мэдэлгүй гомдол мэдүүлдэг. Хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдаж авах нь эрүүл мэндэд аюултай тиймээс хэрэглэгч сонголтоо зөв хийх хэрэгтэй.
ТҮЦ нь хүнсний аюулгүй байдалд нийцсэн газар биш учраас хүнсний бүтээгдэхүүн зарахыг хориглодог. Үүнд зөвхөн ахуйн хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүнийг зарж болно. Хүнс зарж буй ТҮЦ-үүдийг үе шаттайгаар хааж буй ч зарим газрууд газрын асуудалтай, шүүхийн маргаантай байдаг учраас үйл ажиллагааг нь зогсоох боломжгүй үе байдаг” гэв.
Түүний хэлснээр хяналт шалгалтуудыг хүнсний аюулгүй байдалтай холбоотой 20 гаруй хууль, 600 гаруй стандарт, МХЕГ-аас гаргасан 54 хяналтын хуудасны дагуу хийдэг аж.
МХЕГ-аас
- Хүнсний худалдаа
- Хүнсний үйлдвэрлэл
- Нийтийн хоолны үйлчилгээ
- Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн
- Таримал ургамал, үр соорт
- Ургамал хамгаалах хорио цээр зэрэг чиглэлүүдээр хяналт шалгалт хийдэг байна.
Хэрэглэгч та хүнсний аюулгүй байдал хангаагүй, ил задгай зарж буй ба хууль, дүрэм зөрчсөн тохиолдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсанд мэдээлэх боломжтой. Уг утас дээрх Мэргэжлийн хяналтын газрын шуурхай штаб 24 цагаар ажилладаг байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
753 Comments
I simply want to tell you that I am very new to blogging and definitely liked this website. More than likely I’m likely to bookmark your blog post . You certainly have perfect stories. Thank you for sharing with us your website page.
Good site! I truly love how it is simple on my eyes and the data are well written. I’m wondering how I could be notified whenever a new post has been made. I have subscribed to your RSS feed which must do the trick! Have a great day!