Тавдугаар сарын 29-ний НҮБ-ын штабт алба хааж буй 28 орны 46 цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын штабын медалиар шагнах ёслолын арга хэмжээг онлайнаар зохион байгуулжээ.
НҮБ-ын штабт тодорхой шалгуураар сонгогдон 70 гаруй орны 100 гаруй цэргийн алба хаагч, 50 гаруй цагдаагийн алба хаагч 2 жилийн хугацаатай алба хаадаг.
Энэхүү өндөр шалгууртай, нэр хүндтэй албыг Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хурандаа Г.Болор 2015-2017 онд амжилттай гүйцэтгэсэн анхны офицер билээ. Өдгөө хурандаа Д.Мягмаржав НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Цэргийн албаны газрын Цэргийн ажиллагааны хэлтсийн энхийг сахиулах ажиллагаа хариуцсан офицероор алба хааж байгаа ба одоогоор Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад явагдаж буй “MINUSCA” ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Дэлхий нийтэд болон тэр дундаа АНУ-ын Нью Йорк хотод тархаад байгаа цар тахлын улмаас 2020 оны “НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн арга хэмжээг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан зөвлөмжийн дагуу түүхэндээ анх удаа онлайнаар зохион байгуулжээ.
Ёслолын арга хэмжээ нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдаа хүндэтгэл үзүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаад амь үрэгдсэн энхийг сахиулагчдын дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг. “НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн арга хэмжээ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш НҮБ-ын энхийг сахиулагчид болон ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаад амь үрэгдсэн энхийг сахиулагчдийн дурсгалд зориулсан хүндэтгэлийн самбарт цэцэг өргөснөөр эхэлсэн ба үүний дараагаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаад амь үрэгдсэн энхийг сахиулагчдыг “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Даг Хаммаршёльдийн медаль”-иар нэхэн шагнах ёслолын арга хэмжээ болсон байна.
Энэ удаад 2019 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад амь насаа алдсан 83 цэрэг, цагдаа, энгийн энхийг сахиулагчдыг тус медалиар шагнажээ.
Энэ жил Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь “MINUSCA” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Бразил Улсын энхийг сахиулагч хошууч Карла Монтейро де Кастро Араужо, Өмнөд Судан Улс дахь “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй БНЭУ-ын энхийг сахиулагч, хошууч Суман Гавани нар НҮБ-ын шилдэг эмэгтэй энхийг сахиулагчаар шалгарчээ.
Энэ өдрийн үдээс хойш НҮБ-ын штабт алба хааж буй цэрэг, цагдаагийн алба хаагчдад НҮБ-ын штабын медаль гардуулах арга хэмжээний гол зохион байгуулагчаар хурандаа Д.Мягмаржав ажилласан ба парад командлагчаар Цэргийн бодлого, номлолын багийн дарга, хурандаа Стефани Туттон (АНУ) нар ажилласан байна.
НҮБ-ын штабын медалийг НҮБ-ын штабт 90 хоног тасралтгүй алба хаасан цэрэг, цагдаагийн алба хаагчдад олгодог ба анх удаагаа зохион байгуулсан онлайн медаль гардуулах арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийн ажиллагааны газрын дарга ноён Жан Пьерр Лакроу, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ажиллагааны дэмжлэгийн газрын дарга ноён Атул Харе, Цэргийн зөвлөх, дэслэгч генерал Карлос Лойтэй, Цагдаагийн зөвлөх комиссар Луис Каррилио нар хүндэт зочноор оролцож үг хэллээ. Ийнхүү хурандаа Д.Мягмаржав НҮБ-ын штабын медалиар шагнуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр дахь офицер боллоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
5 Comments
Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.
Thank you ever so for you article post.