ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг ирэх долоодугаар сарын эхээр хэрэгжүүлэх тушаал өглөө.
Ерөнхий сайд Михаил Мишустинтэй хийсэн уулзалтынхаа үеэр тэрээр энэхүү төлөвлөгөөний төслийг өмнөх өдөр нь Засгийн газраас хүлээн аван, урьдчилан уншиж танилцсан гэдгээ хэлжээ. Тэрээр “Хүлээн авсан бичиг баримтад үндэслэн хэрэгжүүлж болно” гэв.
Путин мөн хөнгөн үйлдвэрийн, макро эдийн засаг, төсвийн төлөвлөлт зэрэг тодорхой салбаруудын талаар уулзалтууд хийхээр төлөвлөөд байгаагаа онцолсон байна. Энэ сарын хоёрдугаар хагаст цаашдын үйл ажиллагааны алхмуудыг тодорхойлон, долоодугаар сарын эхээр төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болгожээ.
Ерөнхийлөгч В.Путин үргэлжлүүлэн “Гол нь энэ ажил тасралтгүй үргэлжлэх нь чухал. Тогтвортой сэргэлтийн төлөө энэ оны хоёрдугаар хагас гэхэд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, иргэдийн орлогод үр дүнтэй дэмжлэг үзүүлсэн байх хэрэгтэй” гэлээ.
Уулзалтын үеэр Мишустин төлөвлөгөөний үндсэн параметрүүдийг Путинд танилцуулжээ. Гурван үе шаттай уг төлөвлөгөөний хүрээнд 500 арга хэмжээг авах бөгөөд хоёр жилийн хугацаанд ойролцоогоор таван их наяд рубль зарцуулагдах гэнэ. Эхний шат нь нөхцөл байдлыг тогтворжуулах, иргэдийн орлогын асуудал улам доройтохоос урьдчилан сэргийлэх зорилготой байх ба энэ оны гуравдугаар улирал дуусахаас өмнө хийгдэх аж. Хоёр дахь үе шатны хүрээнд 2021 оны хоёрдугаар улирлаас өмнө эдийн засгийн сэргээлтийг эцэслэн, ажилгүйдлийн түвшинг бууруулан, иргэдийн орлогыг 2019 оны үзүүлэлттэй тэнцэх түвшин хүртэл дээшлүүлэх арга хэмжээ явагдана. Харин гурав дахь шат буюу 2021 оны гурав, дөрөвдүгээр улиралд Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг харна гэж найдаж байна.
Уг төслийн гол зорилго бол коронавирусийн цар тахлын улмаас үүссэн хямралыг даван туулж, дотоодын нийт бүтээгдэхүүний тогтвортой өсөлтөд хүрэх асуудал гэдгийг Ерөнхий сайд мөн тэмдэглэв. Түүний үзэж буйгаар төлөвлөгөөний хоёр дахь шатны төгсгөлд ОХУ-ын эдийн засгийн өсөлт хямралын өмнөх түвшнээс дээгүүр байх гэнэ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
6 Comments
Like!! Thank you for publishing this awesome article.
I really like and appreciate your blog post.