“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намаас Сонгинорхайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Ганбууш буюу Н.Ган-Од өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан юм. Тэрбээр П.Анужингийн тойрогт өрсөлдөхөөр “амалж авч” байгаагаа мэдэгдлээ. Н.Ган-Од “Би Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намтай таван жилийн өмнөөс холбогдсон. Сая бие даагчдын нэрс дотор Ган-Од гэдэг хүний нэр бичигдсэн байсан. Мөрийн хөтөлбөрөөсөө болоод нэр татагдсан гэх мэт мэдээлэл гарсан, надтай хүмүүс андуурсан ч тохиолдол гарсан. Би тэр үед Эрх чөлөөг хэрэгжүүлэг намаас нэр дэвших гээд нэрээ өгчихсөн байсан.
Би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийг сонгож, нэр дэвшиж байгаа нь учиртай. Олон жил би гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохын төлөө явж ирсэн. Гэтэл зарим нэг хүн хэд хэдэн гэр бүлийг салгаж, нийлүүлээд явчихаж байна. Тийм хүмүүс төрд тэнцэх үү, үгүй юу. Энэ төрд ёс зүйтэй хүмүүс гарах ёстой биз дээ. Тиймээс бид нэр дэвшиж байгаа тойргийг нь сонгож, өрсөлдөж байгаа юм. Том намын нэр дэвшигчид “Тэр энэ тойрогт нэр дэвшиж байгаа учраас тэнд нэрээ дэвшүүлж байна” гээд амалж байгаа юм шиг хэлээд байгаа. Би тэднээс юугаараа дутдаг юм. Би ч гэсэн амалж авч байна, П.Анужинг.
Би ч гэсэн жирийн нэг монгол эмэгтэй. Адилхан л нэр дэвших үнэмлэхээ авсан хүмүүс. Гэхдээ төр ариун байх хэрэгтэй. Бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй” хэмээсэн юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
6 Comments
Like!! Great article post.Really thank you! Really Cool.
Thanks so much for the blog post.